/ “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

           “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

          Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай 2020” хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нэг өрх-нэг ажлын байр” аяныг төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой өрнүүлж байгаа юм.

             “Нэг өрх-нэг ажлын байр” аяны хүрээнд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 1 өрхийг сонгон жилийн турш амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх юм.

            Аяны хүрээнд Цагдаагийн газраас Арвайхээр сумын 8-р багийн иргэн Б.Төрбатын гэр бүлийг сонгон авч, гэргий Б.Ганчимэг, хүү Т.Батжаргал нарт  жижиг дунд бизнес эрхлэх, төсөл боловсруулах аргачлал номыг сарнай цэцгийн хамт өнөөдөр /2017.03.30/ гардуулан өглөө.

 

 

            Мөн Б.Төрбатын гэр бүлд материаллаг эд зүйлээр тусламж үзүүлэх бус оюуны хөрөнгө оруулалт хийх, ажлын байраар хангах зорилго агуулж байна.

               Энэ ажлын хүрээнд Замын цагдаагийн тасгийн хамт олноос өрхийн тэргүүн Б.Төрбатыг жолооны “А” үнэмлэх олгох сургалтанд үнэ төлбөргүйгээр хамруулахаар боллоо. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна