/ “ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас  “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Боловсролын газар, авто сургуулиудын холбоодтой  хамтран  өнөөдөр /2017.04.10/  зохион байгууллаа.

Уг өдөрлөгт оролцсон хүүхэд багачууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нарт “Зам тээврийн ослын талаарх нөхцөл байдлын мэдээллийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн /Өвөрхангай аймгийн хэмжээнд 2016 онд 58 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар буурсан. Зам тээврийн ослийн улмаас 2015 оны 45 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн. 2016 онд 39 хүн гэмтэж, урьд оны мөн үеэс 14 хувиар буурсан байна. Мөн ослын улмаас 22 хүн амь насаа алдсанаас 3 нь хүүхэд, 5 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн, 2017 эхний 1 дүгээр улиралын байдлаар зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барсан нь урд оны мөн үеийнтэй харицуулахад 6 дахин буурсан үзүүлэлттэй байна./ гэж  мэдээлэл өглөө.

Ингээд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Өдөрлөгийн үеэр замын тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгууллагдаж байгаа “Сургуулийн эргүүл”-ийн ажлыг үнэлэж үр дүнтэй ажиллаж байгаа ЕБ-ын 2-р сургуулийн захиргааг Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн “Хүндэт -Өргөмжлөл”-өөр, Мэргэд цогцолбор сургуулийн багш Д.Пүрэвдуламыг  Цагдаагийн газрын “Талархал”-аар тус тус шагнаж урамшууллаа.

 Өдөрлөгөт ороцсон хүүхэд, багачуудын дунд “Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ” асуулт хариулт асуулт /АХА/ тэмцээнийг зохион байгуулж, тэргүүн, дэд байрыг шалгарууллаа. Тэмцээнд амжилттай оролцсон  Мэргэд цогцолбор сургуулийн 10 а ангийн сурагч О.Давгажанцан, А. Өсөхбаяр нарт Цагдаагийн газрын  “Өргөмжлөл” мөнгөн шагналыг гардуулав.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгч, зочид төлөөлөгч нарт өдөрлөгийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагын төлөөлөлөөс талархалаа илэрхийлж, замын хөдөлгөөндөө соёлтой, дүрмийн дагуу  оролцохыг уриалж,  ЕБ-ын сургуулийн сурагчдаас урлагийн тоглолт үзүүллээ.

 

 

                             ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна