/ “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017” ШАЛГАРГУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017” ШАЛГАРГУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017” ШАЛГАРГУУЛАХ

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

           Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарын албандаа хандах хандлага, албаны үнлэмжийг дээшлүүлэх, ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр  “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” тэмцээнийг  Арвайхээр суманд  зохион байгууллаа.  

 

“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017 ” тэмцээнийг

  1.  Эссэ бичлэг
  2. Хууль эрх зүйн мэдлэгийг шалгах сорих сорил
  3. Гадаад хэлний  мэдлэг шалгах сорил
  4. Комьпютерийн мэдлэг шалгах сорил
  5. Албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар
  6. Бие бялдарын бэлтгэлжилт
  7. Уран жолоодлог буюу мотоцикль жолоодох ур чадвар гэсэн 7 төрөлтэйгээр зохион байгуулав. 

 

Уг  тэмцээнд  19 сумын  17 хэсгийн төлөөлөгч  өрсөлдсөнөөс

1 дүгээр багийг Хужирт сумын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч         Н.Үл-Олдох “Өргөмжлөл” алтан медалл, шилжин явах цомоор.

 

 

 

2 дугаар байрыг Хайрхан-дулаан  сумын хэгсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзул “Өргөмжлөл” мөнгөн медалл.

3 дугаар байрыг Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгийн  хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Самдантүвдэн “Өргөмжлөл” хүрэл медаллиар тус тус шагнагдлаа.

 

Тэмцээний үр дүнд шинээр томилогдон ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч нарын албандаа хандах хандлага нь өөрчлөгдөх,  ажил мэргэжлийн ур чадвар нь дээшилсэн үр дүнтэй ажил болсон.

 

Энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулагдахаар болов.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна