/ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ “ИТГЭЛЦЭЛИЙН ГЭРЭЭ ” БАЙГУУЛЛАА.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ “ИТГЭЛЦЭЛИЙН ГЭРЭЭ ” БАЙГУУЛЛАА.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ  БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН  БАЙГУУЛЖ  “ИТГЭЛЦЭЛИЙН ГЭРЭЭ ” БАЙГУУЛЛАА.

                    Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар нь Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйл, Арвайхээр сумын ИТХ-ын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн холбоо” байгуулах журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөршийн холбоо”-ны гишүүд болон иргэн олон нийтийн  зөвлөлийн гишүүдийн уулзалтыг өнөөдөр /2017.05.03/-нд Арвайхээр суманд зохион байгуулж, “Итгэлцэлийн гэрээ”-г  байгууллаа.

               “Итгэлцэлийн гэрээ”-г Цагдаагийн газар,  багийн Засаг дарга,  иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүд  хамтран байгуулан баталгаажуулав.

               Уулзалтанд оролцсон “Хөршийн холбоо”-ны гишүүн иргэн олон нийтийн зөвлөлийн гишүүдэд шинээр батлагдан хэрэгжиж байгаа “Цагдаагийн албаны тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, Арвайхээр сумын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг, ГБХХГХУС-лэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат нар танилцууллаа. 

              Энэхүү арга хэмжээний үеэр иргэнийхээ үүргийг биелүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа Арвайхээр сумын ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр Арвайхээр сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Дашдондог, Арвайхээр сумын ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр 7 дугаар багийн иргэн С.Төмөрбаатар,  Цагдаагийн газрын “Талархал”-аар 10 дугаар багийн иргэн Г.Пэрлиймаа, 11 дүгээр багийн иргэн М.Дэжид, 7 дугаар багийн  Ч.Энхтуяа нарыг  тус  тус  шагнаж  урамшууллаа.

         Мөн иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүдийг урьдчилан сэргийлэх ажилд ажиллах үед хэрэглэх хантааз, гар чийдэнг гардуулан өглөө.

    Итгэлцэлийн гэрээг байгуулсанаар хүрэх үр дүн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оршин суугчид, иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа сууц өмчлөгчдийн холбоо, сайн дурын иргэдийн хүч дэмжлэгийг авах, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх төдийгүй гэр, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн оролцоо, эрх бүхий байгууллага, албан тушаалтны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа нэтгэн зохион байгуулж ахуйн хүрээнд үйлдэгдэж буй хууль бус үйлдлүүдийг саармагжуулах, бууруулах ажилд ахиц гарах явдал юм.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна