/ БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ ХҮСДЭГ” АЯНЫГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ ХҮСДЭГ” АЯНЫГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ ХҮСДЭГ” АЯНЫГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас санаачлан Дэлхийн зөн Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” аяныг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр суманд зохион байгуулав.

Аянд ерөний боловсролын сургуулийн “өсвөрийн цагдаа”, “өсвөрийн аврагч”, “өсвөрийн сурвалжлагч”, “номын анд”, “ангийн дарга нарын нэгдэл”, “нэгдмэл ертөнц” зэрэг хүүхдийн өөрөө удирдах 13 байгууллагын 1000 гаруй сурагчид оролцлоо.

Хүүхдүүд гэр бүлдээ сайн сайхныг хүсэж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилж, хүчирхийлэлгүй, тайван орчинд амьдрах хүсэл тэмүүллээ илэрхийлж, баяр хөөртэйгээр Арвайхээр сумын төв талбайгаар парад алхалт хийсэн юм.

Арга хэмжээний үеэр сурагчид үе тэнгийнхэндээ “Флаш моб” бүжгээр мэндчилж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гацалт үзүүлж, илэрхийлсэн нь чухал үйл явдал боллоо. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна