/ МЭРГЭЖЛИЙН БАГИЙН АЖИЛ

МЭРГЭЖЛИЙН БАГИЙН АЖИЛ

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ҮҮРЭГ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН БАГ,

АДДИКТОЛОГИЙН БАГ БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 15 дугаар тогтоолоор "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн төлөвлөгөөнд заасан ажлын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх үүрэг бүхий "Мэргэжлийн баг" байгуулах журмын төслийн тус цагдаагийн газраас санаачилж боловсруулах бүх шатны хэлэлцүүлэг хийж улмаар мөн хурлын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор уг журам батлагдан аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргаар ахлуулсан, цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц наркологийн эмч,  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч, АА-гийн үйлчилгээний хорооны гишүүн, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн  нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 19 суманд 22 "Аддиктологийн баг" байгуулагдан архидан согтуурахтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна