/ Цогтцуг" жолооны курстай хамтран сургалт зохион байгуулав...

Цогтцуг" жолооны курстай хамтран сургалт зохион байгуулав...

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсэг, Цогтцуг жолооны курстэй хамтран "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсооё" арга хэмжээ аймгийн Засаг даргын захримжийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудаар сургалтыг энэ сарын 22-ны өдөр зохин байгуулав.
Энэхүү арга хэмжээний үеэр замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн ахлах дэслэгч Д.Гомбосүрэнжав Цагдаагийн газраас баримтлаж буй бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл өгсөн.
Сургалт үеэр жолооны үнэмлэхний түүхэн замналаар үзэгслэн гаргасан нь иргэдийн сониролыг ихэд татаж байлаа.
Мөн сумын иргэд шинээр батлагдан хэрэгжиж байгаа хуулиудаас асуулт асууж, хариулт авч байв.
Энэхүү сургалт нь жолооны B,C ангилалд 20-100 хувийн хөнгөлөлтэй суралцах эрхийн бичгээр 2 иргэнийг шалгаруулсан зэрэг сугалаатай арга хэмжээгээр үргэлжилсэн юм.
Дээрх сургалтын үр дүнд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дээшилсэн ач холбогдолтой сургалт болов.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна