/ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн Ерөнхий Газар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-тай хамтарсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтныг чадавхижуулах нь” сэдэвт сургалт Улаанбаатар хотод 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны хооронд зохион байгуулагдаж тус цагдаагийн газрын мөрдөгч, багийн цагдаа, хэсгийн байцаагч, прокурорын газар, анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, хууль, эрх зүйн хэлтэс, өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг хууль сахиулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд хамрагдлаа.
2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болон гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголтыг нэг мөр ойлгон энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шат шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын хуульд заасан чиг үүрэг, ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг тодорхойлж эрчимжүүлэх, хор уршигийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, Гэр бүлийн хүчирхийллийн тухай олон нийт, хуулийн байгууллагуудын ойлголт, хандлагыг өөрчлөх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны явцад бусад гэмт хэргээс ялган зүйлчлэх, ял шийтгэлийг оновчтой ногдуулах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд үр өгөөжтэй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдсан нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа. 
Тус цагдаагийн газар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмуудыг нэг мөр ойлгон олон нийтэд сурталчлан таниулах, хандлагыг өөрчлөх, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дугаартай захирамжаар 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жил” болгосонтой холбоотой ажлын хүрээнд Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай хөтөлбөрийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна