/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗХЫН  2018 ОНЫ

1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2018.03.25.                                                                                                                    Арвайхээр хот

 

Тус  цагдаагийн   газрын алба хаагчид нь  Цагдаагийн  Ерөнхий Газраас  2018  онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар 2009 онд баталсан "Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт", "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам", холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай түншлэлийн холбоо тогтоож, хамтран ажиллах, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ая тохитой орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, эрх зүйн бичиг баримт, Хууль зүй дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын даргын  “Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” дээр өгсөн үүрэг ажлын чиглэл,  дэд дарга нарын өгсөн үүрэг даалгавар, тушаал,  шийдвэрийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, үр дүнгийн гэрээнд тусгуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг эмхэтгэн сэтгүүл болгон 500 ширхэгийг хэвлүүлж, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон аймгийн ГХУСАЗЗ-ын гишүүд, сумдын засаг, иргэдийн хурлын дарга, иргэдэд хүргүүлж, сэтгүүлийн эмхэтгэлийг видео болгон нээлттэй пэйж хуудсаар дамжуулан иргэд олон нийтэд сурталчилан мэдээллэл авах боломжийг бүртүүлэн ажиллав. 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо: Тус цагдаагийн газраас 2018 оны 01 дүгээр улирлын байдлаар Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлыг 3 удаа зохион байгуулж51 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, цагдаагийн газрын даргын үндсэн үйл ажиллагааны 46, боловсон хүчний 37 тушаалыг гарган батлуулж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Хүний нөөцийн талаар; Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар төсөвт офицер 90, төсөвт ахлагч 85, гэрээт ахлагч 4, төсөвт энгийн 5, бүгд 184 алба хаагчийн орон тоотой батлагдсан.

Үүнээс 3 офицер албан тушаалын орон тоо дутуу байна. Үүнд цагдаагийн газарт эрүүлжүүлэх саатуулах байрны эмч 1, мөрдөн байцаах тасагт мөрдөгч 1, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийн орон тоо 1 дутуу байна. 

Алба хаагчдыг томилохдоо Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг баримталж албан тушаал дэвшүүлж байгаа бөгөөд  ахлах албан тушаалд 2 алба хаагч офицер албан тушаал 1 алба хаагч томилогдсон байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтанд орж тэнцэн цагдаагийн мэргэжил олгох дамжаа төгсөж нөөцөд бүртгэгдсэн 5 иргэнийг цагдаа албан тушаалд томилж ажилласан байна.

2018 оны  1 дүгээр улирлын байдлаар Офицер албан тушаалын сул орон тоонд ажиллахыг хүссэн 4 иргэн,  цагдаа орон тоонд ажиллах хүсэлт гаргасан 6 иргэнийг судлаж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтанд хамруулсан бөгөөд дээрх иргэд сонгон шалгаруулалтанд бүгд тэнцсэн. Цагдаагийн байгуллагад ажиллаж байгаад чөлөөлөгдөж эргэж орох хүсэлт гаргасан 2 иргэний 1-ийг Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар томилуулах зөвшөөрлийг ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсээс авч томилсон, 1 алба хаагч нөөцөд бүртгэлтэй байна. Бусад 4 иргэн  Хууль сахиулах их сургуулийн цагдаагийн мэргэжил олгох сургалтанд хамрагдаж байгаа болно.   Эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн ажлын байр /албан тушаал/-д 1 иргэнийг томилуулахаар холбогдох газарт материалыг хүргүүлээд байна.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

Шинэчлэн батлагдан хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжиин хэрэгжилтийг хангах, алба хаагчдын хууль хэрэглэх чадварыг сайжруулах зорилгоор аймгийн Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн, уузлалтыг 6 удаа зохион байгуулсанаар алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг сайжирч, хууль хэрэглэх чадвар сайжирсан байна.

Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан тухай /гэрээ, санамж бичиг байгуулсан, хамтран ажилласан байдлын талаарх мэдээлэл/

Тус газраас санаачлан аймгийн Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Ганданпунцоглин хийд, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ, Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газар, Арвайхээр хотын захирагчийн алба, АЗЗА ТӨХК, Авто тээврийн төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэрэг 22 байгууллагын дарга, захирал нартай 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажууллаа. 

Энэ төлөвлөгөө батлагдсанаар хоёр байгууллага харилцан үүрэг хүлээж, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүн гарахын зэрэгцээ байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах ач холбогдолтой юм.

“Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай” хөтөлбөр, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх таслан зогсоох ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч нарыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор Цагдаагийн газрын дарга сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын хамтын ажиллагааны “Гурвалсан гэрээ”-г нийт 17 сумтай байгууллаа.

Сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулсанаар хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн үзүүлэлтэнд орж дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор дүнг аймгийн ИТХурал, Засаг даргад танилцуулан, үр дүнтэй ажилласан сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчийг шагнаж урамшуулахаар болов.

-Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар;

 2018 оны 1 дүгээр улиралд иргэд байгууллагаас тус газрын 11 алба хаагчтай холбоотой 7 өргөдөл, гомдол, мэдээлэл ирснийг задлаж үзвэл Засгийн газрын 1111 төвд-1, аймгийн шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 1, иргэн, байгууллага аж ахуй нэгжээс 5 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгахад нотлогдоогүй 3, Авлигатай тэмцэх газарт 4 материалыг хүргүүлж,  Авлигатай тэмцэх газраас 1 гомдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, одоо 3 гомдол мэдээлэл шалгагдаж байна. 

2018 оны 1 дүгээр улиралд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас тус газрын 2 алба хаагчтай холбоотой 2 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд Засгийн газрын 1111 төвд-1, аймгийн шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 1 өргөдөл гомдол ирсэнийг 47/915, 47/760 дугаартай албан бичгээр хариу өгч ажиллав. Дээрх гомдол, мэдээллийг шалгахад алба хаагч албан тушаалтаны буруутай үйлдэл тогтоогдоогүй байна. Цагдаагийн газарт алба хаагч нартай холбоотой иргэд байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгасан мэдээг сар бүр ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

Тус газрын дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нартай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ батлав. Энэхүү гэрээг байгуулсанаар цагдаагийн алба хаагч нарын харилцаа хандлагыг өөрчлөх чиглэлээр томоохон зорилт, зорилго тавьж, шудрага ёс, хуульч ёсыг эрхэмлэн, сахиж явахыг зорилтоо болгосон.

/Удирдлага зохион байгуулалтын шинжтэй бүхий л ажил, арга хэмжээг тусгана/

Цагдаагийн газрын даргаас алба хаагч нарын үүрэг хариуцлага сахилга ёс зүйг сайжруулах чиглэлээр 21 үүргийн хуудсаар үүрэг, зааварчилга, зөвлөмж, шифрлүүлсэн үүргийн товчооны 13 хуудсаар 273 үүргийг алба хаагч нарт өгч биелэлт үр дүнг тооцон ажиллав. 

 

ХОЁР: ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ. НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

            Эрүүгийн цагдаагийн тасаг: Хэсгийн төлөөлөгчийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиглэлээр Цагдаагийн газрын даргын 2018 оны 01 тоот албан даалгаврыг хүргүүлэв.

            Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах төлбөрийн чадваргүй хохирогч, гэрч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор аймгийн өмгөөлөгч, хуульчдын холбоотой хамтран мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч нартай хамтран ажиллаæ áàéíà.

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс бэлтгэн ирүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах сурталчилгааны материалыг аймгийн хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгч, мэдээллийн самбарт байрлуулж, фото зургаар баримтжуулан иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулсан.

Энэ сард гэмт хэргийн улмаас хохирсон 70 хохирогч нарт тухайн хэрэг материалыг шалгаж байгаа албан тушаалтан нараас эрсдлийн үнэлгээ хийлгэж нэгтгэн ажиллаж байна.

Гэрч хохирогч нарыг тогтмол цагдаагийн газрын байцаалтын өрөөнд мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бүсчилсэн зөвөлгөөн зохион байгуулагдаагүй байна. Өвөрхангай аймаг 2018 оны эхний улирлын байдлаар нутаг дэвсгэр төр, захиргааны, хууль хяналтын байгууллагатай хамтран мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвөлгөөнийг одоогийн байдлаар зохион байгуулах боломжгүй өвөлжилт хүндэрч малчид отроор нүүж явсан 2018 оны 02 дугаар сараас Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Тарагт, Арвайхээр, Өлзийт  сумдуудад малын гоц халдварт “Шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна.

Эрэн сурвалжлах “АСАП” санд Алга болсон хүний гэсэн санд 3 хүнийг эрэн сурвалжилж 2 хүнийг олж тогтоон одоогоор 1 хүнийг эрэн сурвалжилж байна.

Оргодолын санд 4 оргодлыг эрэн сурвалжилж 2 оргодлыг олж тогтоон одоогоор 2 оргодлыг эрэн сурвалжилж байна.

Шүүхээс даалгасан бусад хүн гэсэн санд 1 хүнийг эрэн сурвалжилж ажилсан ба одоогоор 1 хүнийг эрэн сурвалжилж байна.

Цогцос гэсэн санд 1 хүнийг эрэн сурвалжилж ажилласан ба одоогоор 1 хүнийг эрэн сурвалжилж байна.

Тээврийн хэрэгсэл гэсэн санд 2 тээврийн хэрэгсэл эрэн сурвалжилж ажилласан ба одоогоор олдоогүй 2 тээврийн хэрэгсэл эрэн сурвалжилж байна.

Эд зүйл-9 эрэн сурвалжилж 1 эд зүйлийг олж тогтоосон одоогоор 8 эд зүйл эрэн сурвалжилж байна.

Аман зураг, түүх соёлын дурсгалт болон үнэт зүйлс, бодис, галт зэвсэг, сум хэрэгсэл, интерпол алга болсон хүн, эрэн сурвалжилж буй этгээд, интерпол эд зүйл гэсэн сангуудад эрэн сурвалжилсан зүйл байхгүй.

Тайлангийн хугацаанд эрэн сурвалжлах чиглэлээр зохион байгуулсан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ байхгүй.

Гүйцэтгэх ажлын шугамаар 116 мэдээлэл авч 35 холбогдогчтой 32 хэрэг үйлдлийг илрүүлэн мөрдөн байцаах албанд шилжүүлэн ажилласан.

 

Мөрдөн байцаах тасаг: ЦЕГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/226 дугаартай тушаалаар тус тасгийн нэг мөрдөгчийн орон тоог ахлах хэрэг бүртгэгчийн орон тоо болгон өөрчилсөн одоо 12 орон тоотой үүрэг гүйцэтгэж байна.

Тасгийн 2018 оны үйл ажиллагааны болон улирлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг тооцон ажиллаж байна.

Тасгийн дарга 7 хоногийн ажлын төлөвлөгөө, тасгийн 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг цагдаагийн газрын даргад танилцуулан батлуулж үүрэг ажлын чиглэл авч биелэлтийг тооцуулж ажилласан.

Ахлах болон мөрдөгч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хөтлөгдвөл зохих бүртгэлийн хөтлөлт, кальендарчилсан болон 7 хоногийн төлөвлөгөөтэй танилцан баталж тухайн 7 хоногт шийдвэрлэх хэргийн график гарган орлогч прокурортой хамтран баталгаажуулж биелэлт үр дүнг тооцон, гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэргийн хөдөлгөөн шийдвэрлэлт, бүртгэлийг мэдээллийн санд оруулах, хуульд заасан хугацаанд шийдвэрлэхэд хяналт тавьж шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, гомдол мэдээлэлд хяналтын хуудас мөрдөгч нараар хөтлүүлэн мэдээллийн санд оруулсан эсэхийг мэдээлэл судалгааны ахлах байцаагчаар хянуулж тасгийн дарга баталгаажуулж нэг хувь тогтоолыг авч хэвшсэн.

Хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг бүрт түүвэр, шалгах төлөвлөгөө гарган биелэлт, үр дүнг хэргийн шийдвэрлэлттэй хамт тооцон тасгийн даргын дэмжлэг үзүүлэх зорилгоор мөрдөгчид бичсэн зааварчилгыг тогтоосон хугацаанд тухай бүр танилцан ажлын чиглэл өгч биелэлтийг тооцон ажиллалаа.

Удаашран шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад үүсч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны шуурхай байдлыг хангах, гомдол мэдээлэл, хэргийн хуульд заасан хугацааг алдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 хоногийн “Мягмар” гаригт эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хяналтын прокуроруудын хамтарсан зөвлөгөөнийг 1 удаа зохион байгуулсан.  

2018 оны 3 дугаар сард иргэд, байгууллага, албан тушаалтнаас 79 гомдол мэдээлэл хүлээн авч 78 гомдол мэдээллийг шийдвэрлэсэн үүнээс 71 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 6 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлж 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад газарт шилжүүлж 1 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. Нийт хүлээн авсан гомдол мэдээллийн 98.7 хувийг шийдвэрлэсэн.

Гомдол мэдээллийн шийдвэрлэлт өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар өссөн.

Нийт 128 холбогдогчтой 142 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 52 холбогдогчтой 41 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 8 холбогдогчтой 12 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлж 8 холбогдогчтой 7 хэргийг нэгтгэн нийт 68 холбогдогчтой 60 хэрэг буюу  мөрдсөн хэргийн 42 хувийг шийдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өссөн байна.

Нэг мөрдөгч 11.3 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 7.5 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн. 

Арвайхээр суманд 275 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нэг мөрдөгч жилд 55 хэрэг шалгаж 38.6 хэрэг шийдвэрлэсэн, Хархорин суманд 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нэг мөрдөгч жилд 32.4 хэрэг шалгаж 23.8 хэрэг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн 60 эрүүгийн хэргийг бүгдийг хуулийн анхны хугацаанд буюу 100 хувийг шийдсэн нь өмнөх оны мөн үеэс 5.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шийдвэрлэсэн хэргээс шүүхээс 1 хэрэг, прокуророос 3 хэрэг буцсан нь нийт шийдсэн хэргийн 5.0 хувийг эзэлж байгаа ба өмнө оноос гологдол 7.8 хувиар буурсан байна.  Өмнөх онд шүүхээс 2, прокуророос 3 эрүүгийн хэрэг буцаж байсан. 

Гэмт хэргийн улмаас 124.913.750 төгрөгийн хохирол учирснаас 60.711.200 төгрөгний хохирол нөхөн төлүүлж 48.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 31.4 хувиар буурсан, 16.150.000 төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн нь 55.110.000 төгрөгөөр өмнөх оноос буурсан.

Хэрэг бүртгэх тасагт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн зарим хэргүүдийг шилжүүлэхтэй холбоотойгоор 13 хэргийг тогтоол үйлдэн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. 

Урьд түдгэлзээтэй байсан Эрүүгийн хуулийн 181.3 дахь хэсэгт заасан эрүүгийн 20610717 дугаартай хэргийн яллагдагч Мишигдоржийн Жумдааныг мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн эрэн сурвалжилж нас барсан болохыг тогтоосон, Ганболдын Даваажаргалд холбогдох Эрүүгийн хуулийн 17.1.1, 17.3.1 дэх хэсэгт заасан эрүүгийн 201715000123 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Батсайханы Гончигт холбогдох Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэхь хэсэгт заасан эрүүгийн 201615010146 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр тус тус түдгэлзүүлсэн.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2 яллагдагчид авсан одоо цагдан хоригдсон 1 яллагдагч байна.  

Яллах дүгнэлт үйлдүүлэх, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн эрүүгийн 41 хэрэгт мөрдөгчийн мэдэгдэл бичиж мэдэгдлийн 36 хариу авсан нь 90 хувийг эзэлж байна.

Бусад газраас ирүүлсэн 3 мөрдөгчийн даалгаврыг гүйцэтгэн хариуг хүргүүлж бусад газарт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгүүлэхээр 4 мөрдөгчийн даалгавар бичсэн.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын 142 хэргээс мөрдөгчид дэмжлэг үзүүлэх 43 зааварчилга бичиж биелэлт үр дүнг тооцсон нь 30.1 хувийг эзэлж байна.

Одоо ажиллагаанд хэрэг бүртгэлтийн 47, мөрдөн байцаалтын 13, прокурорын нөхөн мөрдөх тогтоолоор буцсан 1 нийт 61 хэргийн үлдэгдэлтэй. Хугацаа сунгасан 3 хэрэг бүртгэлтийн хэрэг байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд баримтлан мөрдөгчөөс гаргаж байгаа санал, тогтоолын хууль зүйн үндэслэлийг хангах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг чанартай явуулах чиглэлээр тасгийн даргаас 24, 25 дугаартай өгсөн үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьж удирдлагын хяналтыг дээшлүүлж эрүүгийн хэрэгт бичсэн прокурорын даалгаврыг бүртгэлд авч заагдсан ажиллагааны биелэлтийг тооцон албаны болон нэгжийн сургалтанд алба хаагчдыг тогтмол хамруулсан.

Эхний 2 сарын байдлаар прокурорын шаардлага, арга хэмжээ тооцуулах албан бичиг ирээгүй.

Хэрэг бүртгэх тасаг: ЦЕГ, ХБА, Прокурорын газраас 11 албан бичгийн хариу, өгсөн үүргийн биелэлт, хугацаанд нь хүргүүлж, хяналтын картыг хаалгаж хүргүүлэв. Газрын даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлсэн талаараа 3 удаа  биечилэн танилцуулсан бөгөөд 2 төрлийн үүргийн биелэлт хэрэгжилтийн шатандаа явж байна.

    ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 Хэрэг бүртгэх албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, нэршилд өөрчлөлт оруулснаар Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажилагааг явуулж, ЭХХШТухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж  байна.

2018 оны 3 сард “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээ, “Илрүүлэлт, эрэн сурвалжлалт, шийдвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион явуулж байна.

Тасгийн хэмжээнд хөтлөгдвөл зохих бүртгэл судалгааг шинэчилэн гаргаж, харъяаллын гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг бүртгэн, мэдээллийн санд бүртгэгдсэн Эрүүгийн хуульд заасан Хэрэг бүртгэх тасгийн харъяаллын хэргүүдэд хяналт тавин ажиллаж байна.

“Эрүүгийн хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-уудын дагуу тус Хэрэг бүртгэх тасаг нь 2018 оны эхний 3 сард харъяаллын нийт гэмт хэргийн шинжтэй 36 гомдол, мэдээллийг хүлээн авч, үүнээс 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн  хэрэг нээж, 6 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харъяаллын дагуу 2 гомдол, мэдээллийг шилжүүлэн шийдвэрлэв. Үлдэгдэл 2 гомдол, мэдээлэл байна.

Хэрэг бүртгэлтийн 43 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 9 хэргийг яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 33 хэргийн үлдэгдэлтэй шалгагдаж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын 19 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж 12 холбогдогчтой, 11 хэргийг хялбаршуулан журмаар шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. 1 холбогдогчтой, 1 хэргийг харъяаллын дагуу МБТасагт шилжүүлэв. Одоо ажиллагаанд 7 хэргийн үлдэгдэлтэй байна.

Нийт иргэд байгууллагад 3,6 сая төгрөгний хохирол учирсны, 3,4 сая төгрөг буюу 94% гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлж барагдуулсан.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл 9-ийг бичиж, 4 хариуг авсан байна.

Тасгийн дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 62 хэрэгтэй уншиж танилцан, бичгээр 4 зааварчилга бичиж биелэлтийг тооцов. 2018 оны эхний 3 сард эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой алдаа дутагдал гараагүй, прокурорын мэдэгдэл, шаардлага, албан тоот  аваагүй болно.

Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор Арвайхээр суманд “Урамшуулалт эргүүл” ажиллаад 5 жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Цахим программ хангамж бүхий нээлттэй үйлчилгээг нэвтрүүлж, олон нийттэй харилцах ахлах байцаагчид хариуцуулсан ба иргэдээс байгууллага, албан хаагчдад хандаж тавьсан хүсэлт, саналыг хүлээн авсан ажилтан өөрөө хариуцан бусад төрийн байгууллага, ажилтантай цахим шуудангаар хууль тогтоомжийн дагуу харилцаж хариу авч, хүсэлт гаргасан иргэнд хариуг өгч байна. Байгууллагын “Цахим сан”-д тогтмол мэдээлэл оруулах, ажлын хэсгийг томилж, иргэд олон нийтэд мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн газрын үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд нээлттэй ил тод, шуурхай хүртээмжтэй ажил үйлчилгээг үзүүлэх зорилгоор uvurkhangai.police.gov.mn вэб сайтыг ажиллуулж, 2018 оны эхний 3 сард  веб сайтад 5, цагдаагийн газрын page хуудсанд  3 мэдээллийг  боловсруулан тавьж, иргэдэд сурталчилсан байна. 2018 оны эхний 3 сард Цагдаагийн газрын Uvurkhangai.police.gov.mn цахим хуудсанд Хэрэг бүртгэх тасгийн үйл ажиллагаатай холботой 3 мэдээллийг байршуулж  иргэд, олон нийтэд сурталчилан ажилласан. Сант, Баянгол, Төгрөг суманд Хэрэг бүртгэх тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Цагдаагийн газрын тайлан тавьж, спортын тэмцээн, урлагийн тоглолт хийсэн ажлын хэсгийн үйл ажиллагаа болон тайлангийн хурлын үйл явцыг байгууллагын “Цахим” хуудсанд байршуулж иргэдэд сурталчлав.

2018 оны эхний 3 сард 9 мэдэгдэл бичиж, улсын болон орон нутгийн хэвлэл мэдээллийн 5 байгууллагатай хамтран ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, шторк, нэвтрүүлэг гэх мэт мэдээллийг давхардсан тоогоор 18 удаа иргэд, олон нийтэд хүргэж ажилласан байна.  Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор  “Хүчирхийлэл гэж юу вэ?” сэдэвт 15 минутын нэвтрүүлгийг бэлтгэн иргэдэд  хүргэв. Цахим сайт, фэйсбүүк хуудсаар “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Цахим гэмт хэргийн нөлөөлөл”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг 2 төрлийн шторкыг орон нутгийн 4 телевизээр иргэд, олон нийтэд сурталчилан ажилласан.

Замын цагдаагийн тасаг: Тус тасаг нь Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Зөрлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Замийн хөдөлгөөний дүрэм, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, бусад эрх зүйн актууд болон Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг удирдлага болгон хариуцсан нутаг дэвсгэртээ зам тээврийн осол, гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаа.

1. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын техник замын хяналт, замын зохион байгуулалтын чиглэлээр Арвайхээр сумын Засаг даргад хүсэлт хүргүүлэн сумын төвийн гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл, уулзвар, гарцийн зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд “Сүлжээт зам” ХХК-тай  гэрээ байгуулан ажлын зураг хийлгэх судалгааг гаргуулаад байна.

2. Арвайхээр сумын ИТХ, Засаг даргын тамгийн газарт гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах аюулгүй байдлыг хангах чиглээр техник хэрэгсэл авах зорилгоор 20 сая төгрөг шийдвэрлүүлэн эхний ээлжинд 2 ширхэг ALCOSCAN AL-1100 маркийн согтуурал тандагч багаж худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. 2-р улиралд багтаан драгерь, тандагч, энгэрийн камер, автомашины камер худалдан авах судалгаа хийгдэж байна.

3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах авто тээврийн хяналтын 2 цэгийн газрын зөвшөөрөл цахилгаан болон холбооны техникийн нөхцөлийг шийдвэрлүүлж Замын цагдаагийн албанд хүргүүлээд байна.

4. Аймгийн засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдын хурал, Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааг өргөтгөн шинэчлэх үйл ажиллагааг сайжруулах шинээр байгуулах, автомашинаас авах төлбөр хураамжийн үнийг шинэчлэх саналыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцэн дэмжиж аймгийн ИТХ-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны хурлаар шийдвэрлүүлхээр болсон.

5. Аймгийн төв Арвайхээр сум мөн Хархорин суманд мал амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарч Аймгийн засаг даргын  А/135 захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож аймгийн төвийн ойр орчимд 21-н хорио цээрийн түр пост байгуулан ажиллахад алба хаагчдын ажиллах нөхцөл хот хоорондын болон хөдөө хээрийн замд ажиллах нөхцөл байдал муу байгааг аймгийн Засаг дарга бусад албан тушаалтанд хээрийн нөхцөлд ажиллах боломжтой зөөврийн хяналтын постны тооцоо судалгааг гарган хүргүүлснээр тус бүрийн үнэ нь 5 сая төгрөгний өртөгтэй 5 ширхэг постны 25.000 сая төгрөгний хөрөнгийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ИТХ-ийн VII-р хурлаар батлуулахаар Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд замын цагдаагийн тасгийн алба хаагч нар хөдөлгөөнт эргүүлийн автомашин 3 , гар станц 14, богино долгионы суурин станц 3, согтуурал хэмжигч багаж 5, согтуурал тандагч багаж 8, бэлэн бус торгуулийн төхөөрөмж 14 техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүрэгтэйгээ албан үүргээ гүйцэтгэж ажилласан. Арвайхээр сумын төвд замын уулзвар замуудад 26 байршилд 80 хяналтын камер ажиллаж байгаагаас улсын дугаар танигч 6, 360 градус эргэдэг 12, нэг чигийн 68 камер гудамж замд хяналт тавьж  байна. Замын хөдөлгөөний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр замын цагдаагийн тасгийн алба хаагч нарыг өглөө ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагаар 07:30-09:30 орой 16:30-18:30 цагуудад сургууль, цэцэрлэгийн орчмын замуудад ажиллуулж. Мөн 7 хоног бүрийн Баасан гаригт Арвайхээр сумын гаднах замууд, шалган нэвтрүүлэх постуудад нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажилласан.

Хил залгаа Архангай аймгийн Цагдаагийн газартай хамтран “Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 02-ноос 2018 оны 02 дугаар сарын 08-н өдрийн хооронд зохион явуулахаар төлөвлөгөө гарган  Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга болон Архангай аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар батлуулж хяналт шалгалт явуулах төлөвлөгөө гарган батлуулж зохион явууллаа.

 Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд Улсын чанартай авто замын дагуу байрлах Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Нарийнтээл, Хайрхандулаан сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг цагийн менежмент хуваарийн дагуу давхцуулалгүйгээр эргүүлд гаргах хуваарийг өвлийн цагийн хуваарьт оруулан аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлүүдэд байнгын хяналт тавьж  Архангай аймгийн Хашаат сумын нутагт байрлах Тарны постыг Архангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидаас 2018 оны 01-р сарын 22-ноос 2018 оны 02 дугаар сарын 25-ны хооронд хүлээн авч үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид ээлж хүлээлцэх үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа, үүрэг өгч хийж гүйцэтгэсэн ажлын талаархи илтгэх хуудас танилцуулгыг тухай бүр авч хүлээлцүүлэн ажиллаж байна.

2018 оны 1-р улиралд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж замын хяналт шалгалтаар 6891 тээврийн хэрэгсэл шалгаж 3901 зөрчил илрүүлж МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7.3.1,7.5 дахь заалтуудыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 533 жолоочийг илрүүлэн тээврийн хэрэгслийг саатуулан ажиллаа.

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн талаар: Сотууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 278 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, хуульд заасны дагуу 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 255 иргэнийг Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэвэрээр баривчлуулж, ЦЕГ-ын туслах тоо бүртгэлийн санд мэдээллийг бүртгэж ажилласан байна.

Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомж зөрчсөн нийт 3368 жолоочийг 174,190,250 төгрөгөөр торгож хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн зам тээврийн ослын 37 гомдол, мэдээлэл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-202-ын дагуу хүлээн авсанаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан 31 , зам тээврийн осол, хэргийн шинжтэй 6 гомдол мэдээлэлд ослын газрын үзлэг хэмжилт хийж, нийт 6 гомдол мэдээллийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар шалгаж байна.Осол хэргийн улмаас 8 хүн нас барж, 1 хүн гэмтсэн. 

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд дайран өнгөрч байгаа улсын чанартай хатуу хучилттай авто зам, зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг авто замын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал осол, хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр “Согтуу”, ”Мотоцикл” сэдэвт хэсэгчилсэн арга хэмжээ “Сар шинэ-Аюулгүй тээвэр”, ”Сэрэмжилье, нэгдье”, “Ачааны автомашин ачаа тээрэвлэлт” нэгдсэн арга хэмжээ, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан “Хуулиа мөрдье” арга хэмжээнүүдэд удирдамж төлөвлөгөөний дагуу ажиллаж танилцуулга үр дүнг тухай бүр хүргүүлж ажиллаа. 

            Тус аймагт жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаа “Хавцгайт булаг”, “Мон пүүл”, “Хаврын урь”, “Цацран мандах”, “Оньсон техник”, “Мөнгөн жолоо”, “МСҮТөв”, “Тэлмүүнбил”, “Цогт цуг” зэрэг автокурсүүдтэй үйл ажиллагаанд нь төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, багшлах эрх бүхий иргэдээс онолын болон дадлагын шалгалт авч багш сонсогчид Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аймгийн хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох журмаар мэдээ, мэдээлэл, сургалт зохион байгуулсан.

2018 оны ХАБАЖЭГХэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 10 удаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг 6 аж ахуй нэгж, байгууллагыг хамруулан зохион байгуулж, телевизээр 5 удаа, радиогоор 1 удаа мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг өгч хэрэг ослын шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар 7 мэдэгдэл, шаардлага бичиж, 7 хариуг авч хариу авалт 100 хувь байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 онд хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлгөөг гарган цагдаагийн газрын даргаар батлуулсан.  онд Замын цагдаагийн албаны дарга, автотээврийн үндэсний төвийн дарга нарын хамтарсан 2018.01.08-ний өдөр баталсан “Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээг өөрийн аймагт зохион байгуулан явуулах удирдамж төлөвлөгөөг аймгийн Авто тээврийн төвийн дарга, цагдаагийн газрын даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу ажиллалаа.

            Өвөрхангай аймаг дахь автотээврийн төвтэй хамтран орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 45 жолоочид сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтаар нийтийн тээврийн өнөөгийн байдал ба ирээдүй, үйлчилгээний соёл, Харилцааны соёл, Аюулгүй жолоодлогын сургалт, стрессийн хүчин зүйлийг хэрхэн намдаах вэ? Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг сэдвээр сургалт орж, мэдээлэл өгч улсын хэмжээнд зохион байгуулан явагдаж байгаа гэмт хэргээс “Сэрэмжилье нэгдье” аянд жолооч нар нэгдэж үр дүнтэй ажил боллоо.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам болон бусад хууль тогтоомж, журмаар аймгийн Онцгой байдлын газрын 31 ажилтан, алба хаагчид сургалт зохион байгуулан, дүрмийн мэдлэгийг бататгах зорилгоор 20 асуулт бүхий тестээр шалгалт авах ажлыг зохион байгуулан ажилласан.

Арвайхээр сумын төвд замын тэмдэг, тэмдэглэгээг нэмж байршуулах, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талын ус зайлуулах далан болон шаардлагатай газруудад туузан хашлага хийх, иргэд жолооч нарын аюулгүй байдлыг хангах зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн  шуурхайд саналыг танилцуулсан болно.Үүнд:

1. Аймгийн төвийн тэмдэг, тэмдэглэл үзлэг шалгалт хийж утга давхцсан стандарт шаардлага хангахгүй 4 тэмдэгийг Хот тохижуулах ангитай хамтран буулган засаж, шилжүүлэн байрлуулсан. 4 ширхэг тэмдэгийн 600,000 төгрөгийн хөрөнгийг  Арвайхээр сумын ИТХурал, Засаг даргын тамгын газраар шийдвэрлүүлж шаардлагатай газруудад байрлуулсан.

2. Арвайхээр тарнын гүүр чиглэлийн А0301, хархорин чиглэлийн А0302 чиглэлийн авто замуудад үзлэг шалгалт хийж судалгааг гаргаж ажилласан. Мөн сар шинийн баярын өмнөх өдрүүдэд Хүнс бараан захын баруун зүүн автомашин орох хаалгыг хаан олон нийтийн эргүүлийг ажилуулан иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган худалдаа үйлчилгээний төвүүдийн автомашины хөдөлгөөний эрчим нягтаршил зогсоол талбайн байршилийг нисдэг дроноор  бичлэг болон фото зураг авч баримтжуулан авч замын хөдөлгөөн зохицуулж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. 

3. Улсын чанартай А0301, А0302, А08, 27, 29/34, А0608 зэрэг замуудад ӨВА АЗЗА ТӨХК, аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан хяналт шалгалт хийж замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг шинэчлэх, сэргээн засварлах саналыг холбогдох газруудад хүргүүллээ.

4. Тухайн орон нутгийн иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр Хархорин сумын “АЗЗА” ТӨХК-р Хархорин–Элсэн тасархай чиглэлийн А-601, Хархорин-Хужирт чиглэлийн А-08, Хархорин-Архангайн чиглэлийн А-603 чиглэлийн замын  зорчих хэсэг замын цасыг цэвэрлүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба мэдэгдэл хүргүүлсэнээр 215 км замын цасыг цэвэрлүүлж мэдэгдлын хариуг авч ажилласан.

5. Мөн Хархорин сумын төвийн “Эрдэнэзуу” хийд, “Хархорин музей”, “Морин жим” ХХК, “Манлай тод” ХХК, “Гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль, Ерөнхий болосролын 2 дугаар сургууль,  “Эрдэнэт Булган” ЦТСТӨХК, “Шунхлай” ШТС, “МТ” ШТС зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад албан мэдэгдэл хүргүүлж биелэлтэнд нь хяналт тавьж ажилласнаар хариуцсан нутаг дэвсгэр дэх талбай, явган хүний зам,  уулзваруудын 950 орчим метр газрын хальтаргаа, гулгаа үүссэн хэсгийг тус тус цэвэрлүүлсэн.

6.Тухайн орон нутгийн иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр Өвөрхангай “АЗЗА” ТӨХК-р Арвайхээр сумаас–Элсэн тасархай чиглэлийн А-0301, чиглэлийн замын  зорчих хэсэгт үүссэн замын хагархай эвдэрсэн хэсгийг дайрга шороогоор дүүргэлт хийж зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 Улсын чанартай авто зам засвар, арчилгаа хариуцсан “ӨВА АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК, орон нутгийн чанартай авто зам

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна