/ ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС" нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС" нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

НХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС" ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Тус аймагт өнөөдөр /2018.05.11/ "ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС" хуулийн байгууллагуудын нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулав. 
Энэ үеэр "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай", "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийн нээлт болж, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, сурталчлав. 
Энэхүү хөтөлбөрүүдийн зорилгоос дурьдахад төрийн алба хаагч, иргэд, олон нийтэд архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, сургалт мэдээллийг идэвхижүүлэх замаар иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг бууруулах
Мөн архидан согтуурсанаас хүн амын эрүүл мэнд нийгэмд учруулах сөрөг үр дагаврыг багасгах, орчинг бүрдүүлэхэд чиглэж байна.
Өдөрлөгт оролцсон байгууллагууд эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд шууд үзүүлэх боломжтой үйлчилгээг үзүүлж, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, иргэдийн асуултанд хариулт өгч ажиллав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна