/ "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" сэдэвт хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдав

"ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" сэдэвт хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдав

Г

 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ"сэдэвт хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдав

Өвөрхангай аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинэ санал, санаачлага гарган хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, арга замыг тодорхойлох зорилгоор өнөөдөр /2018.05.10/ хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав. 
Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ Гэмт хэрэгт өртөж, холбогдсоноор сэтгэл зүйн болоод эд материалын асар их хохирол учруулдаг. Тиймээс хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэний дараа биш үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь юу юунаас чухал юм. 
Энэ асуудлыг шийдвэрлэхэд холбогдох хуулийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь үр дүнтэйг онцлов.
Зөвлөгөөнд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ" сэдвээр илтгэл танилцуулсан зэрэг хууль хяналтын байгууллагын 12 төрлийн илтгэл тавигдсан юм. 
Энэхүү зөвлөгөөний үеэр Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль тогтоомж сурталчлах эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор "САНАМЖ БИЧИГ" байгуулав. 
Мөн зөвлөгөөний үеэр "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сарын аяны нээлтийг зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын ХШДШХ-ийн ахлах ажилтан комиссар Б.Энхтуяа, УССГХ-ийн ажилтан, комиссар Б.Тэрбиш нар мэдээлэл хийв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна