ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
"Байгууллагын соёлыг дээшлүүлье" аяны хүрээнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2018.05.16/ уулзалт зохион байгуулав.
Энэхүү уулзалтаар цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат аймгийн хэмжээний эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, цагдаагийн байгууллагын алба хаагчдын харилцаа хандлага, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй "Байгууллагын соёлыг дээшлүүлье" аяны зорилго, зохион байгуулах ажлуудаас танилцуулав.
Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах хууль, дүрэм, журмуудаас танилцуулж, сэтгүүлч нарын асуултанд хариулт өгч, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөв.
Уулзалтанд 4 телевиз, 2 сонин, сэтгүүл, 1 FM радиогийн захирал, сэтгүүлч нар болон Монцамэ агентлагийн Өвөрхангай аймаг дахь сэтгүүлч, аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтануудын төлөөлөл оролцсон юм.