/ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ХАНГАЙ БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ХАНГАЙ БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ХАНГАЙ БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Өнөөдрийн зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой онолын болон практик үйл ажиллагааны үндэстэй санал, санаачлагуудыг дэвшүүлж байв.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ
хангайн бүсийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж хийж хэрэгжүүлж буй ажлаараа мэдээлэл туршлага солилцох нь чухал үр дүнтэй юм. Бид бүсийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтэх аюулыг бууруулахын тулд хэн ямар үүрэгтээ ажиллахаа тодорхойлж, онцгой ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Тиймээс өнөөдөр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө" хангайн бүсийн зөвлөгөөнийг аймагтаа зохион байгууллаа. 
Зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүдээс харахад улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо буурсан үзүүлэлттэй хэдий ч бүс нутгийн хэмжээнд амь насаа алдсан хүний тоо, түүний дотор орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас нас барах, ялангуяа мотоцикльтой холбоотой осол нэмэгдэх хандлагатай байгаа нь орон нутгийн замд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдгийг онцлосон юм. 
Уг зөвлөгөөний төгсгөлд зам хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө цаашид бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийн төслийг хэлэлцүүлж, тэднээс гаргасан шинэлэг, санал, санаачлагыг тусгав. 
Энэхүү зөвлөгөөний үр дүнд бүсийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх олон талт ажил арга хэмжээг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна