/ ХАНГАЙ БҮСИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

ХАНГАЙ БҮСИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

ХАНГАЙ БҮСИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

Зам тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн албанаас Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчдад болон тус аймгийн Прокурорын газрын алба хаагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулав. 
Уг сургалтаар "Хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог", "Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийх аргачлал" сэдвүүдээр ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Энхболд, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал ба аудит" сэдвээр төслийн багийн зөвлөх И.Базаррагчаа, "Зам тээврийн ослын бүртгэл, мэдээллийн системийн танилцуулга-Таблет ашиглах дадлага" сэдвээр төслийн багийн зөвлөх Э.Наранбаатар болон төслийн багийн гишүүд сургалт оров. 
Дээрх сургалтаар алба хаагчдын хууль эрх зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөв.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна