/ ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанаас орон даяар жил тутамд зохион байгуулдаг “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлтийг өнөөдөр /2018.06.20/ Арвайхээр хотноо зохион байгуулав.
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн осол, хэрэг 5323 удаа бүртгэгдсэнээс орон нутгийн замд 2684 гэмт хэрэг бүртгэгдэж, 945 хүн амь насаа алдан, 1775 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.
Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 100 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, 60 хүн алтан амиа алджээ. Зөвхөн энэ он гарсаар 8 хүн амь насаараа хохирсон байна. 
Гурван сарын турш үргэлжлэх тус аяны хүрээнд төв авто замд гарч байгаа осол, гэмтлийг бууруулах, орон нутгийн замд зорчиж байгаа иргэдийн замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэргээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх юм.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцохыг УРИАЛЖ байна.
Нээлтийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага болон орон нутгийн даатгалын байгууллагын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна