/ сургалт зохион байгуулав

сургалт зохион байгуулав

Аймгийн #Татварын хэлтэс нь “Ажилтан алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх” чиглэлээр 2018 оны 06 дугаар сарын 18-наас 24-ний өдрийг хүртэлх хугацаанд “#Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” 7 хоногийг эрчимжүүлэн ажил зохион байгуулж байгаатай холбогдуулан тус газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар сургалт орж, тэдний сонирхосон асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг нь сонсов.
Мөн 2018 оны эхний 05 сарын аймгийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар болон Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрүүдийн зорилт, зохион байгуулж байгаа ажил, цаашд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. 
Татварын хэлтсийн хамт олонд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон замын хөдөлгөөнд соёлтой оролцох гарын авлага, боршурыг тараан өгч, урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай хамтран ажиллахыг #УРИАЛАВ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна