/ ӨВӨРХАНГАЙ АМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 2-Р УЛИРАЛ БУЮУ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ӨВӨРХАНГАЙ АМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 2-Р УЛИРАЛ БУЮУ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ӨВӨРХАНГАЙ АМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2018.06.28                                                                                  Арвайхээр хот

 

Тус  цагдаагийн   газрын алба хаагчид нь  Цагдаагийн  Ерөнхий Газраас  2018  онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар 2009 онд баталсан "Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт", "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам", холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай түншлэлийн холбоо тогтоож, хамтран ажиллах, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ая тохитой орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, эрх зүйн бичиг баримт, Хууль зүй дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын даргын  “Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” дээр өгсөн үүрэг ажлын чиглэл,  дэд дарга нарын өгсөн үүрэг даалгавар, тушаал,  шийдвэрийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, үр дүнгийн гэрээнд тусгуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 6 бүлэг, 85 зүйл, заалттайгаар цагдаагийн газрын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар баталж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Тус газрын дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нартай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ батлав. Энэхүү гэрээг байгуулсанаар цагдаагийн алба хаагч нарын харилцаа хандлагыг өөрчлөх чиглэлээр томоохон зорилт, зорилго тавьж, шудрага ёс, хуульч ёсыг эрхэмлэн, сахиж явахыг зорилтоо болгосон.

Тус газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг эмхэтгэн сэтгүүл болгон 500 ширхэгийг хэвлүүлж, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон аймгийн ГХУСАЗЗ-ын гишүүд, сумдын Засаг дарга, иргэдийн хурлын дарга, иргэдэд хүргүүлж, сэтгүүлийн эмхэтгэлийг видео болгон нээлттэй пэйж хуудсаар дамжуулан иргэд олон нийтэд сурталчилан мэдээллэл авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Эхний хагас жилийн байдлаар сүлжээгээр 1215, бусад газраас 608 албан бичиг ирснийг бүртгэлд авч хариуцсан алба хаагч нарт цохолтоор хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллав. Мөн тус цагдаагийн газраас 2678 албан бичгийг холбогдох байгууллага албан тушаалтан, иргэнд хүргүүлэн, 34 тусгай шууданг хүлээн авч, 35 удаа тусгай шууданг цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэн ажилласан байна. Хариутай баримт бичиг, хөтөлбөр төлөвлөгөөний жагсаалтыг гаргаж биелэлтийг тооцож, хариутай  бичгийн биелэлтэнд хяналт тогтоох зорилгоор 7 хоног бүр хариутай бичгийн жагсаалт гаргаж албадад өгч биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/130 дугаар тушаалаар томилогдсон Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг тус цагдаагийн газарт 2018 оны 05-р сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шалгалтыг явуулж ажилласан. Шалгалтыг 9 үзүүлэлтээр зохион байгуулав. Үүнд: удирдлагын үйл ажиллагаа 91, Захиргааны удирдлагын чиглэлээр 81, эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр 81, мөрдөн байцаах албаны чиглэлээр 86, хэрэг бүртгэх албаны чиглэлээр 85, замын цагдаагийн албаны чиглэлээр 84, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 90, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 80, алба хаагчдын мэргэжлийн түвшний ерөнхий үнэлгээ 76,5, ерөнхий үнэлгээ 83,8 хувьтай В үнэлгээтэй дүгнэгдсэн. Шалгагч нараас гаргасан дүгнэлтийн дагуу тус цагдаагийн газрын хэрэгжүүлж буй ажил арга хэмжээнд анхаарах асуудал, дутагдалтай байгаа ажиллуудыг сайжруулах зорилгоор төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо: Тус цагдаагийн газраас 2018 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурал 11 удаа хуралдаж 8, хүний нөөцийн чиглэлээр 40, дотоод журам батлах аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2, тодорхой чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын үр дүнгийн тухай сонсгол мэдээлэл 17, цол, шагнал 14, тэтгэвэр, тэтгэмж 8, áóñàä 14 àñóóäëыг õýëýëöýæ, øèéäâýð ãàðãàñàí áà çºâëºëèéí õóðëààñ гарсан үүрэг даалгаврыг үүргийн хуудсаар хэлтэс, тасгийн дарга нарт өгч áèåëýëò ¿ð ä¿íã дүгнэн ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд цàãäààãèéí ãàçðûí äàðãûí тушаалыг хүний нөөцийн чиглэлээр 94, үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 83, нийт 177 тушаалыг тухай бүрт төлөвлөн гаргасан байна. Гарсан тушаалуудыг ангилж үзвэл: Сахилгын шийтгэл хүлээлгэх 15, шилжүүлэн томилох 20, цалин хөлс тогтоож олгох 36, ажлаас халсан 2, ажлаас чөлөөлөх 4, нууцын ажилтан томилох 1, эрх бүхий албан тушаалтнаар томилох 1, тушаал гаргасан ба үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан тушаалыг ангилж үзвэл:Сàðûí àæëûí ¿ð ä¿íãèéí 6, алба хаагчид чөлөө олгож сургалтад хамруулах 2, үйлдвэрлэлийн сургалт дадлага зохион байгуулах 3, ажлыг хэсэг томилох 25, сургалт зохион байгуулах 6, хамгаалалт зохион байгуулах 4, ажил түр орлон гүйцэтгэх 3, бусад 37 тушаал гаргаж биелэлтэд нь õÿíàëò òàâüæ õýðýãæ¿¿ëýâ.

Хүний нөөцийн талаар; Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар төсөвт офицер 90, төсөвт ахлагч 85, гэрээт ахлагч 4, төсөвт энгийн 5, бүгд 184 алба хаагчийн орон тоотой батлагдсан.

            Алба хаагч нарын шилжсэн, шинээр томилогдсон, албан тушаал өөрчлөгдсөн, бүтцээр өөрчлөгдсөн, офицерийн бүрэлдэхүүнд орсон, ахлагчийн болон хүний нөөцийн хөдөлгөөний тайланг сар, улирал, хагас жилээр гарган ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж ажилласан.

            Цагдаагийн ерөнхий газрын болон Цагдаагийн газрын даргын тушаалыг үндэслэн алба хаагчдын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг “Хүний нөөцийн цахим систем”-д алба хаагч тус бүрээр мэдээллийг оруулж офицер алба хаагч нарын мэдээллийг хувийн хэрэгт баяжилт хийлгэхээр ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлэв.

            2018 оны эхний хагас жилийн байдлаар шинээр томилогдсон 13, шилжин ирсэн 7, албан тушаал өөрчлөгдсөн 44 алба хаагчийн цалингийн шатлалыг алба хаагч тус бүрээр шинэчлэн тооцож гаргаж хүний нөөцийн цахим санд баяжилт хийн ажилласан. Боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр цагдаагийн газрын даргын 94 тушаал төлөвлөн батлуулж  83 тушаалыг санхүүд бүртгэлээр хүлээлгэн өгч, хүний нөөцийн мэдээллийн санд баяжилт хийн ажиллаж байна. Офицер алба хаагчдын тушаал, мэдэгдэл, өргөдөл, гэрээ, тайлан, танилцуулга зэрэг материалыг хувийн хэрэгт баяжилт хийхээр ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, ахлагч бүрэлдэхүүний тушаал, анкет, тодорхойлолт, тайлан танилцуулгыг хувийн хэрэгт хавсарган тогтмол баяжилт хийж байна.

Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан 3, хөдөө суманд тасралтгүй 5 жил ажилласан хугацааны мөнгөн урамшуулал авахыг хүссэн 5 нийт 8 алба хаагчийн ажилласан жилийн архивын лавлагааг Цагдаагийн байгууллагын төв архиваас авч холбогдох материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

            Тус газрын ахлагч бүрэлдэхүүнээс 2018 оны эхний 6 сарын байдлаар албанаас халагдсан 2, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 3, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 1 алба хаагч байгаа ба дээрх алба хаагч нарын хувийн хэргийг Архивын ажлын үндсэн зааварт заасны дагуу хадгаламжийн нэгж болгон архивт шилжүүлэв.

            Цагдаагийн байгууллагын ажлын байр /албан тушаал/-ны сул орон тооны сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргасан 15 иргэнийг эрүүгийн цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, сэтгэл зүйч нараар судалгаа хийлгэн судлаж шаардлага хангасан 10 иргэний материалыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын  хэлтэст хүргүүлэн төрийн тусгай алба хаагчдын сонгон шалгаруулалтанд оруулж шалгалтанд тэнцсэн 5 иргэн Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцаж төгссөн. Үлдсэн 5 иргэнээс 2 иргэн тус газарт урьд нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, 3 офицер албан тушаалд судлагдсан тул цагдаа дамжаанд яваагүй болно.

Мөн тус газарт олон нийтийн цагдаагаар сумдад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам Код 901-д заасны судлан цагдаагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/27 дугаартай сургалт зохион байгуулах тушаал гарган, сургалтын төлөвлөгөөг гарган батлуулж 2018 оны 02 дугаарсарын 15-наас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтанд шинээр судлагдсан 9 иргэн, олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 10 ажилтан хамрагдсан ба 76 цагийн лекц, 21 цагийн дадлага сургалт, 5 цагийн бие даалт нийт 102 цагийн хичээл сургалт орсон.

Сургалтыг  төлөвлөгөөний дагуу цагдаагийн газрын тасгийн дарга нар болон ажил хариуцсан ахлах байцаагч, алба хаагч нар сургалтын материал бэлтгэж сургалтыг орсон.

Төрийн тусгай алба хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэдээс офицер албан тушаалд 3, цагдаа албан тушаалд 7, бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээчийн орон тоонд 2 иргэнийг томилуулахаар цагдаагийн газрын даргад танилцуулж шийдвэрлүүлсэн.

 

            Суралцагчдыг сургалтаар мэдсэн мэдлэгийн хүрээнд 40 асуулт бүхий тест,  тоо бодлогын шалгалтуудыг авч, дадлагын тайланг хамгаалуулж дүнг нэгтгэн  ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвд хүргүүлж гэрчилгээ авсан 8 иргэнийг Өлзийт, Сант, Төгрөг, Уянга, Арвайхээр, Бүрд, Тарагт сумдуудад Олон нийтийн цагдаагаар томилуулан ажиллуулж байна.

            Төрийн тусгай алба хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэдээс 12 иргэнийг  тус газарт сул байгаа ажлын байр / албан тушаал/-д томилуулах саналыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж албан тушаал томилох зөвшөөрөл авч албан тушаалд томилсон.

Цагдаагийн газрын алба хаагчдаас 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 86 алба хаагчаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг гаргуулж, хуулийн хугацаанд нь  ЦЕГ-ын ДХШАБХГ-т хүргүүлэв. Шинээр ажилд орох, албан тушаал өөрчлөгдөхийг хүссэн нийт 48 иргэд, алба хаагчаар “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг бичүүлж холбогдох газарт хүргэж шийдвэрлүүлсэн.

2018 оны эхний хагас жилийн байдлаар шинээр ажилд орсон, ажлын байр өөрчилсөн, шилжиж ирсэн нийт 26 офицер алба хаагчаар хөрөнгө орлогын мэдүүлэгийг санд шинэчлэн гаргуулж хяналт тавьж ажилласан.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн газрын даргын Боловсон хүчин хүний нөөцийн 99, үндсэн үйл ажиллагааны 91 тушаалыг боловсруулж газрын дарга болон тасгийн дарга нараар хянуулан санал авч батлуулан биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2017 онд бичиг хэрэг дээр хөтлөгдөж дууссан бүртгэлүүд болон Цагдаагийн газрын даргын тушаал, цагдаагийн газарт ирсэн, цагдаагийн газраас явуулсан бичиг, цагдаагийн газрын дарга болон тасгийн дарга нараас алба хаагч нарт өгсөн үүрэг, зааварчлага, зөвлөмж зэрэг материалуудыг архивын ажлын үндсэн зааварт заасны дагуу үдэж хавтаслан цэгцэлж байгууллагын архивт бүртгэлээр хүлээлгэн өгсөн.

            Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу хуваарьт өдөр өргөтгөсөн эргүүлд гарч шат шатны дарга удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно.           

            Хугацааны цол шагнагдах хугацаа болсон алба хаагч нарын нэрсийг Хүний нөөцийн сангаас алба хаагч нэг бүрээр тулгалт хийн шүүж офицер 23, ахлагч 6 алба хаагчийн цолны материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

            ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Албаны сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр төлөвлөгөөг батлан ирүүлсэн ба уг төлөвлөгөөний дагуу тасаг албадаас сургалтын саналыг авч нэгтгэн Цагдаагийн газрын 2018 оны 01  дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалаар албаны сургалт хариуцах алба хаагч, сургалтын төлөвлөгөөг гаргаж батлуулсан ба албаны сургалтын мэдээ танилцуулгыг сар бүр ЦЕГ-ын албаны сургалт соён гэгээрүүлэх хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

            Тус Цагдаагийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Цагдаагийн газрын албаны сургалт явуулах ажлын хэсгийг байгуулж сургалтын төлөвлөгөөг батлуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу 7 хоног бүрийн “Мягмар” гарагт нэгдсэн сургалт зохион байгуулагдаж, “Пүрэв” гараг бүр тасаг, албадын сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтыг лекц, ярилцлага, хөгжөөнд тоглоом хэлбэрээр зохион байгуулсанаар алба хаагчдын хууль эрх зүйн болоод танин мэдэхүй, эрүүл мэндийн мэдлэг олгосон нь сургалтын үр дүн харагдаж байна.

            Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба хаагчдад тасгийн дарга нар албаны шалгалт явуулж байгаа ба энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 зөрчилд 37 алба хаагчийг холбогдуулан шалгасан байна. Шалгаж дууссан албаны шалгалтын материалыг  дугаараар нь хүлээн авч албаны шалгалтын мэдээг сар, улирлаар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлэв.

            2018 онд Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан төлөвлөж 11 удаа хуралдаж 117 асуудал хэлэлцсэнийг ангилж үзвэл албаны шалгалт, сахилга хариуцлагын талаар 9, тасаг албадын сарын ажлыг дүгнэх 5, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний талаар 8, хүний нөөцийн чиглэлээр 40, дотоод журам батлах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2, тодорхой ажил зохион байгуулах чиглэлээр 17, цол шагнал 14, тэтгэвэр, тэтгэмж 8, бусад 14 асуудлыг хэлэлцэж тус тус шийдвэр гаргасан ба зөвлөлийн хурлаас гарсан үүрэг даалгаврыг үүргийн хуудсаар хэлтэс, тасгийн дарга нарт өгч биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

 

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

Шинэчлэн батлагдан хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжиин хэрэгжилтийг хангах, алба хаагчдын хууль хэрэглэх чадварыг сайжруулах зорилгоор эрүүгийн хуулийн хэрэгжилттэй холбоотой ирсэн эрх зүйн актын талаар хамтарсан зөвлөгөөн, сургалтыг 6 удаа, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой хамтарсан зөвлөгөөн, сургалтыг 14 удаа тус тус зохион байгуулан ажилласан.

Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа, нийт алба хаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэглэх ур чадвар олгох”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Аюулын зэргийн үнэлгээ хийх журам”, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”,  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Нэг цэгийн үйлчилгээний төвийн аюулгүй байдалд хяналт тавих журам”, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/22, А/31 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам” зэрэг сэдвээр 8 сургалтын материал бэлтгэж, албаны сургалтыг 1, зайны сургалтыг 2 удаа 120 алба хаагчийг хамруулан зохион байгуулсны үр дүнд алба хаагчдын мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар дээшилсэн байна.

Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан тухай /гэрээ, санамж бичиг байгуулсан, хамтран ажилласан байдлын талаарх мэдээлэл/

Тус газраас санаачлан аймгийн Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Ганданпунцоглин хийд, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ, Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газар, Арвайхээр хотын захирагчийн алба, АЗЗА ТӨХК, Авто тээврийн төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэрэг 22 байгууллагын дарга, захирал нартай 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулсан нь хоёр байгууллага харилцан үүрэг хүлээж, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүн гарахын зэрэгцээ байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах ач холбогдолтой юм. Хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг улирал бүр дүгнэн ажиллаж байгаа нь хамтрын ажиллагаа үр дүнтэй байна.

“Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай” хөтөлбөр, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх таслан зогсоох ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч нарыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор Цагдаагийн газрын дарга сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын хамтын ажиллагааны “Гурвалсан гэрээ”-г нийт 18 сумтай байгуулсан.

Сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулсанаар хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн үзүүлэлтэнд орж дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор дүнг аймгийн ИТХурал, Засаг даргад танилцуулан, үр дүнтэй ажилласан сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчийг шагнаж урамшуулахаар ажиллаж байгаа нь тэдний ажлын хариуцлага, ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн шинэлэг ажил болов.

2018 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан"Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай", "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийн Хууль Эрх  зүйн хэлтэстэй хамтран нээлтийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээллэж сурталчлан ажилласанаар хөтөлбөрт  тусгагдсан ажил арга хэмжээг хэрэгжүүлэх цар хүрээ нэмэгдсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинэ санал, санаачлага гарган хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, арга замыг тодорхойлох зорилгоор "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.

Тус зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Хүний эрхийн үндэсний комиссын ӨВ аймаг дахь салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, Гадаадын иргэн харьяатын газрын ӨВ аймаг дахь салбар, Хүний эрх, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд зэрэг нийт 250 орчим албан хаагч оролцлоо.

Зөвлөгөөнд оролцогч байгууллагууд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль тогтоомж сурталчлах эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор "САНАМЖ БИЧИГ" байгуулсан юм.

Монгол улсын засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он)”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгын газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив-ыг үндэслэн цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, Төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” хамтдаа хангай бүсийн зөвлөгөөн зохион байгуулсан.

Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой онолын болон практик үйл ажиллагааны үндэстэй санал, санаачлагуудыг дэвшүүлэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлсэн юм.  

Зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүдээс дүгнэлт хийхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо буурсан үзүүлэлттэй хэдий ч бүс нутгийн хэмжээнд амь насаа алдсан хүний тоо, түүний дотор орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас нас барах, ялангуяа мотоцикльтой холбоотой осол нэмэгдэх хандлагатай байгаа нь орон нутгийн замд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүсийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулахыг зөвлөгөөнд оролцогчдод уриалав.  

Уг зөвлөгөөний төгсгөлд зам хөдөлгөөний аюулгүй байдлыг төлөө цаашид бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийн төслийг хэлэлцүүлж, тэднээс гарсан шинэлэг, санал, санаачлагыг тусган түүний мөрөөр үр дүнтэй олон талт ажил арга хэмжээг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөсөн.

Дээрх бүсийн зөвлөгөөний санхүүжилтийг аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 6,0 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулав.

-Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар;

            2018 оны эхний хагас жилийн байдлаар иргэд байгууллагаас тус газрын 14 алба хаагчтай холбоотой 10 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс мэдээлэл хүлээн авах 126 дугаар утсаар ирүүлсэн гомдол мэдээлэл 2, Засгийн газрын 1111 төвд-1, аймгийн шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 2, иргэн, байгууллага аж ахуй нэгжээс 5 өргөдөл, албаны шалгалт хийгдэж байгаа 2, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст  шалгагдаж байгаа 3, нотлогдоогүй 5 өргөдөл, гомдол байна. Гомдол гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжид тухай бүр хариуг албан бичгээр хүргүүлж ажиллав. 

Энэ оны хагас жилийн байдлаар 4 хэрэгт  5 алба хаагч   холбогдон Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст  шалгагдсан ба 2 алба хаагчийн холбогдон шалгагдсан хэрэг хэрэгсэгүй болж, одоо 3 алба хаагч 3 эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байна. 

 Цагдаагийн газарт алба хаагч нартай холбоотой иргэд байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгасан мэдээг сар бүр ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

/Удирдлага зохион байгуулалтын шинжтэй бүхий л ажил, арга хэмжээг тусгана/

Цагдаагийн газрын даргаас алба хаагч нарын ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сайжруулах чиглэлээр зорилгоор цàãäààãèéí ãàçрын дарга болон тасгийн дарга нараас алба хаагчдад  эхний хагас жилийн  байдлаар  нийт 52 үүрэг ажлын чиглэл, 51 зааварчлага, 5 зөвлөмж, 1 албан даалгавар,  21 шифрээр 457 үүрэг өгч биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Дээд газраас ирсэн үүрэг, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийг хэрэгжүүлэх, алба хаагч нарт хариуцуулан 173 шифр дугаартай төлөвлөгөөг гаргаж төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр тооцон ажиллаж байна.

Цагдаагийн газрын алба хаагчдын идэвх санаачилгыг өрнүүлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан алба хаагчдын бие бялдрын стандартын түвшинг хангах, мэргэжлийн бэлтгэл албаны болон давтан сургалт зохион байгуулж байх “Сургалтын төв”-ийг барих ажлыг 2017 оны 07 дугаар сард эхлүүлэн, тус бүр нь 4 ортой 5 ширхэг амралтын байр барьж ашиглалтанд оруулсан. Мөн сургалтын төвд блокон суурьтай төмөр хийц бүхийн 670 метр урт хашаа барьж ашиглалтанд оруулж, 5 ширхэг байр, хашааны зардал 50 сая төгрөгийг аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэн өгсөн болно.

Энэ оны эхний хагас жилд сургалтын төвийн тохижуулах чиглэлээр аймгийн засаг даргын дэмжлэгтэй 120 м.квхэмжээтэй 2 ширхэг хүлэмж, Цагдаагийн ерөнхий газрын дэмжлэгтэй 10 сая төгрөгийн зардлаар гүний худаг, алба хаагч нарын болон бусад иргэд, байгууллагын санаачлагаар 10 төрлийн 2700 ширхэг модыг тарьж тохижуулан ажиллав. Мөн жагсаалын талбай, усан оргилуур хийхээр ажиллаж байна.

Тус цагдаагийн газрын говийн сумдын алба хаагч нарыг албаны унаагаар хангах зорилгоор аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт танилцуулж, ИТХ-аас 10 автомашин худалдан авах тендер зарлах шатандаа явагдаж байна.

Цагдаагийн газрын албаны конторын барилгын зураг төсөв, геодиз, Хужирт сум дахь цагдаагийн тасгийн кобан байрны зураг төсвийг хийлгэх хөрөнгийг шийдвэрлүүлж, газрыг авч, захирамжийг гаргуулан, цагдаагийн газрын албаны конторын барилгын зураг, Хужирт сум дахь цагдаагийн тасгийн кобан байрны зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар батлуулж ажиллав.

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхлийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ГХУСЗ-өөс 20,000,000 төгрөгний үнийн дүн бүхий драгер-1 ширхэг, осма камер-1 ширхэг, нисдэг дрон 1 ширхэг, энгэрийн камер-10 ширхэг, автомашины хяналтын камер-4 ширхэг, тандагч-10 ширхэг, байршил тогтоогч GPS-1, гар станц-5 ширхэгийг тус тус шийдвэрлэж өгсөн байна.

Аймгийн засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвч, хуулийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхэд хяналтын постыг нэмэгдүүлэх зорилгоор нэг бүрийн үнэ 5 сая төгрөгний үнэ бүхий 4 ширхэг явуулын постны 20 сая төгрөгний эрхийг тус цагдаагийн газарт шилжүүлсэний дагуу орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ явуулах хуулийн дагуу тендер шалгаруулалт явуулан “Арвайн цамхаг” ХХК-тай гэрээ байгуулан пост хийлгэх ажлын материал худалдан авах шатандаа явагдаж байна.

 

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр сургалтын төвийн хойд талд 21 алба хаагчид  тус бүр 0,7 га, нийт 2 га газар өмчлүүлэх зорилгоор хүсэлтийг Тарагт сумын засаг даргад хүргүүлэн шийдвэрлүүлэн ажиллав. 

 

ХОЁР: ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ. НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

Гэмт хэрэг, зөрчил: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны эхний 6 сард 1506 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь 216 буюу 16.5 хувиар өссөн, үүнээс гэмт хэргийн шинжтэй 502, зөрчлийн шинжтэй 1004 гомдол мэдээлэл бүртгэдсэн байна. 

            Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 444 буюу  88.4 хувийг 5 хоногт,  44 буюу 8.8 хувийг 6-аас дээш хоногт, зөрчлийн шинжтэй гомдлын  729  буюу 72.6 хувийг 3 хоногт, 258  буюу 25.7  хувийг 4-өөс дээш хоногт  шийдвэрлэсэн байна.

            Гомдол мэдээллийн 27 нь буюу 2.1 хувийг шийдвэрлээгүй буюу хуулийн хугацаанд шалгаж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд  2018 оны 6 дугаар сард 224 холбогдогчтой,  274.2 сая төгрөгийн хохиролтой, 329 гэмт хэрэгт  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасныг  урьд оны мөн үетэй харьцуулахад 99 хэргээр буюу  +43.0  хувиар өссөн,  хэргийн илрүүлэлт 42.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс -22.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хэргийн төрлөөр: - Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 130 бүртгэгдэж 77-оор буюу +2.4 дахин, -Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 3-аар буюу +4.0 дахин, - Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 14 бүртгэгдэж 6-аар буюу +1.7 дахин, -Залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж 9-өөр буюу +5.5 дахин, - Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 11 бүртгэгдэж 7-оор буюу +2.7 дахин - Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 132 бүртгэгдэж 4-өөр буюу 3.1%, - Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7 бүртгэгдэж 3-аар буюу +75.0%, - Авто тээврийн хэрэгсэд ашитглалтын жрмын эсрэг гэмт хэрэг 28 бүртгэгдэж 1-ээр буюу +3.7%-иар  тус тус өсч, - Нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг урьд оны мөн үеийн түвшинд, - Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг урьд оны мөн үеэс  -3 дахин буурсан,  - Албан тушаалын гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 132 бүртгэгдэж 4-өөр буюу +3.1%-иар өсч, үүнээс: -Хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 68 бүртгэгдэж 1-ээр буюу +1.4%, -Тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 30 бүртгэгдэж 14-өөр буюу +1.8 дахин, - Залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж 9-өөр буюу +5.5 дахин, -Эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг 5 бүртгэгдэж +5.0 дахин тус тус өсч, - Хөрөнгө завших   гэмт хэрэг 1 бүртгэгдэж -50.0%, - Мал хулгайлах гэмт хэрэг 13 бүртгэгдэж 13-аар буюу -2.0 дахин тус тус буурч, -Дээрэмдэх гэмт хэрэг 1 бүртгэгдэж 1-ээр буюу -50.0%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Үйлдэгдсэн газраар: - Гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 152 бүртгэгдэж 43-аар буюу 39.4%,  - Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 30 бүртгэгдэж 14-өөр буюу +87.5%, -Төрийн байгууллагад 10 бүртгэгдэж 8-аар буюу +5.0 дахин, -Олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг 17 бүртгэгдэж 5-аар буюу +41.6%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Үйлдэгдсэн байдлаар: - Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 71 бүртгэгдэж 20-оор буюу +39.2 %, - Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 27 бүртгэгдэж 13-аар буюу +1.9 дахин, - Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 4-өөр буюу +28.5 % тус тус өсч, -Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 18 бүртгэгдэж 4-өөр буюу -18.1.0%, - Хүүхэд оролцсон гэмт хэрэг 8 бүртгэгдэж урьд оны түвшинд,- Мансуурсан үедээ болон галт зэвсэгээр үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Үйлдэгдсэн цаг хугацаагаар нь: 22-06 цагийн хооронд 121 гэмт хэрэг бүртгэгдсэн нь +36.7%, 14-19 цагийн хооронд 94 гэмт хэрэг бүртгэгдсэн нь +28.5%, 06-14 цагийн хооронд 59 гэмт хэрэг бүртгэгдсэн нь +17.9%, 19-22 цагийн хооронд 55 гэмт хэрэг бүртгэгдсэн нь +16.7%-иар тус тус өссөн бөгөөд 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг хамгийн их буюу  нийт гэмт хэргийн 36.7%-ийг эзлэж байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 52 буюу 15.8% нь Даваа гарагт, 49 буюу 14.8% нь Мягмар гарагт,  47 буюу 14.2% нь Лхагва гарагт, 44 буюу 13.3% нь Пүрэв гарагт, 54 буюу 16.4% нь Баасан гарагт, 42 буюу 12.7% нь Бямба гарагт, 41 буюу 12.4% нь Ням гарагт үйлдэгджээ.

Энэ оны эхний  6 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 433 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь урьд онтой харьцуулахад 269-өөр буюу 1.6 дахин  өссөн, Зам тээврийн осол хэрэг 28  бүртгэгдсэн өмнөх оны мөн үеэс 1 хэргээр буюу +3.7 хувиар өссөн, энэ төрлийн гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 19 хүн биедээ гэмтэл авч хохирчээ.

Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 8 буюу 28.5 хувь нь Арвайхээр суманд,  Тарагт суманд 4 бүртгэгдэж 14.2 хувийг, Хархорин суманд 3 бүртгэгдэж 10.7 хувийг, Есөнзүйл, Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан Нарийнтээл сумдад тус бүр 2 хэрэг бүртгэгдэж 7.1 хувийг эзэлж,  Бүрд, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдад тус бүр 1 гэмт хэрэг бүртгэгдэж 3.5 хувийг эзэлж байна

Гэмт хэрэгт холбогдсон 224 этгээдийн  насны байдлыг харахад 99 нь  35-аас дээш насны иргэд байгаа ба  нийт гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 44.1  хувийг, нийгмийн байдлаар нь харахад  төрийн алба хаагч  14 буюу 6.3 хувь, 53 буюу 23.6 хувь нь малчин, 105 буюу 46.8 хувь нь ажилгүй  этгээд  эзэлж байна.

 Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 06-р сарын  байдлаар 1004 захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 319 буюу 31.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.                                                                                                                                                                   

Гомдол мэдээллийн 987 гомдолыг шийдвэрлэсэн байдал: Ердийн зөрчил-2, зөрчлийн хэрэг нээсэн болон хялбаршуулсан -690, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан-286, харъяаллын дагуу шилжүүлсэн-11, зөрчлийн шинжгүй-285, зөрчил гаргасан этгээд нас барсан-1 байсныг шийдвэрлэжээ.  

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 176 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2018 оны эхний 06 сард 10070 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3147                                буюу 42.0  хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны эхний хагас жилд 10070 зөрчил бүртгэгдснээс 8932 иргэнд 399.657.800 төгрөгний торгууль ногдуулж, 478 хүнийг баривчилж, 433 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  922  зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 643 буюу 3.3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 8271 зөрчил бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 82.1 хувийг, 17.9 хувийг хэв журам болон бусад зөрчил эзлэж байна.

Даваа гаригт-1602, Мягмар-1571,  Лхагва-1572, Пүрэв-1373, Баасан-1554, Бямба-1110, Ням-1288  зөрчил бүртгэгдсэний 4728 нь даваа, лхагва, баасан гаргуудад үйлдэгдсэн нийт зөрчлийн 46.9 хувийг эзлэж байна.

Согтуугаар үйлдэгдсэн зөрчил 1236 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 633 буюу 2.0 дахин өссөн, хүүхэд оролцсон 8 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 7 буюу 7 дахин өссөн, эмэгтэй оролцсон 8 нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 59 зөрчил шийдвэрлэсэн нь урд оны мөн үеэс 77 буюу 2.3 дахин буурсан  байна.

Эрүүгийн цагдаагийн тасаг: Сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл бололцоогоор хангах, техник хэрэгслийн хүчин чадлыг сайжруулах төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Цагдаагийн газрын дарга, сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын хамтын ажиллагааны гэрээг 2018 оны 2 дугаар сард байгуулан сумдад хүргүүлэн биелэлтийг нь тооцож байна.

Жижүүрийн шуурхай алба, мэдээлэл судалгаа, гүйцэтгэх ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, нөхцөл байдлын мэдээг нэгтгэн долоо хоног бүрийн даваа гарагт бие бүрэлдэхүүнд танилцуулан Цагдаагийн газрын даргаас үүрэг ажлын чиглэл авч ажилласан.

Цагдаагийн газрын даргын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн мн/04 дугаартай тушаалаар Цагдаагийн газрын Нууц баримт, бичиг нягтлан шалгах комиссыг байгуулан эхний 01-р улиралд тасгийн энгийн 141 албан бичгийг үдэж цэгцлэн а/а Б. Нэргүйд хүлээлгэн өгсөн. ЦЕГ-ын даргын 2015.05.28-ны өдрийн МН-1/79 дугаар тушаалаар батлагдсан “Нууцын зэрэглэлтэй баримт бичиг, биет зүйлийг хамгаалах” журмын дагуу маш нууц баримт бичгийн хадгалах хугацаа өнгөрсөн ач холбогдолоо ал<

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна