/ Найман сумын хэсгийн төлөөлөгчид автомашин гардууллаа

Найман сумын хэсгийн төлөөлөгчид автомашин гардууллаа

Өвөрхангай аймгийн найман сумын хэсгийн төлөөлөгчид тусгайлан тоноглосон найман автомашиныг хүлээлгэн өглөө. Мөн хоёр автомашиныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Шүүх шинжилгээний албанд тус бүр нэг автомашин гардуулав. Эдгээр автомашины хөрөнгө болох 123 сая төгрөгийг аймгийн 2018 оны орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн юм.  

Автомашин гардуулан өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Ганболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдорж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нарын албаны хүмүүс алба хаагчдын төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцов.

Цагдаагийн албанд парк шинэчлэл хийснээр цагдаагийн байгууллага иргэддээ шуурхай хүрэх, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах ач холбогдолтой.  

Мөн цагдаагийн газрын санаачилгаар аймгийн ИТХ, Засаг дарга “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөр батлан 2018-2020 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх ажлыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна