/ сэрэмжлүүлэг

сэрэмжлүүлэг

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн сонор, сэрэмж суларч, анхаарал болгоомжгүй байдлаас болж, аливаа эрсдэлт нөхцөл үүсч болзошгүй тул иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Үүнд:
1.Аж ахуйн нэгж, байгууллага бүр хариуцлагатай эргүүлийг томилон, аюулгүй байдлаа ханган ажиллах. 
2.Байгууллага, хамт олноороо баярын арга хэмжээг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангаж, гудамж талбайд осгож эндэхээс урьдчилан сэргийлэх.
3.Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх.
4.Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэд насанд хүрээгүй хүнд болон согтуу хүнд архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчилэхгүй байх. 
5.Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх.
6.Иргэд салют, приотехникийн хэрэгсэл болон шаардлага хангахгүй хүний эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүн /хүнсний/ хэрэглэхээс зайлсхийх.

Иймд дээрх эрхсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалдаа хяналтаа тавьж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хүсье.
Та гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг Цагдаагийн газрын 7032102, 99321102, 86601102 дугаарын утсаар холбогдож нэн даруй өгнө үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна