/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 

2018.12.17.                                                                                                                                                                                                                                                                                             Арвайхээр хот

    Тус  цагдаагийн   газрын алба хаагчид нь  Цагдаагийн  Ерөнхий Газраас  2018  онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар 2009 онд баталсан "Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт", "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам", холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай түншлэлийн холбоо тогтоож, хамтран ажиллах, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ая тохитой орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллав.

                                              НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, эрх зүйн бичиг баримт, Хууль зүй дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын даргын “Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” дээр өгсөн үүрэг ажлын чиглэл, дэд дарга нарын өгсөн үүрэг даалгавар, тушаал, шийдвэрийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, үр дүнгийн гэрээнд тусгуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.   

Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 6 бүлэг, 84 зүйл, заалттайгаар цагдаагийн газрын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллав. 

Тус газрын дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нартай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ батлав. Энэхүү гэрээг байгуулснаар цагдаагийн алба хаагч нарын харилцаа хандлагыг өөрчлөх чиглэлээр томоохон зорилт, зорилго тавьж, шудрага ёс, хуульч ёсыг эрхэмлэн, сахиж явахыг зорилтоо болгосон.

Тус газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг эмхэтгэн сэтгүүл болгон 500 ширхгийг хэвлүүлж, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон аймгийн ГХУСАЗЗ-ын гишүүд, сумдын Засаг дарга, иргэдийн хурлын дарга, иргэдэд хүргүүлж, сэтгүүлийн эмхтгэлийг видео болгон нээлттэй пэйж хуудсаар дамжуулан иргэд олон нийтэд сурталчлан мэдээллэл авах боломжийг бүрдүүлэн ажиллалаа. 

2018 онд сүлжээгээр 2542, бусад газраас 776, нийт 3318 албан бичиг ирснийг бүртгэлд авч хариуцсан алба хаагч нарт цохолтоор хүргүүлэн, нийт ирсэн 3318 албан бичгээс 1,109 хариутай албан бичгийн биелэлтийг тооцон ажиллав. Мөн тус цагдаагийн газраас 5239 албан бичгийг холбогдох байгууллага албан тушаалтан, иргэнд хүргүүлэн, 56 тусгай шууданг хүлээн авч, 70 удаа тусгай шууданг цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэн, нууцаар ирсэн 23 албан бичгийг хүлээн авч цагдаагийн газрын даргад танилцуулж холбогдох албан тушаалтанд шилжүүлэн ажилласан байна. Хариутай баримт бичиг, хөтөлбөр төлөвлөгөөний жагсаалтыг гаргаж биелэлтийг тооцож, хариутай бичгийн биелэлтэнд хяналт тогтоох зорилгоор 7 хоног бүр хариутай бичгийн жагсаалт гаргаж албадад өгч биелэлтэнд хяналт тавин ажиллав.  

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/130 дугаар тушаалаар томилогдсон Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг тус цагдаагийн газарт 2018 оны 05-р сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шалгалтыг явуулж ажилласан. Шалгалтыг 9 үзүүлэлтээр зохион байгуулав. Үүнд: удирдлагын үйл ажиллагаа 91, Захиргааны удирдлагын чиглэлээр 81, эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр 81, мөрдөн байцаах албаны чиглэлээр 86, хэрэг бүртгэх албаны чиглэлээр 85, замын цагдаагийн албаны чиглэлээр 84, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 90, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 80, алба хаагчдын мэргэжлийн түвшний ерөнхий үнэлгээ 76,5, ерөнхий үнэлгээ 83,8 хувьтай В үнэлгээтэй дүгнэгдсэн. Шалгагч нараас гаргасан дүгнэлтийн дагуу тус цагдаагийн газрын хэрэгжүүлж буй ажил арга хэмжээнд анхаарах асуудал, дутагдалтай байгаа ажилуудыг сайжруулах зорилгоор төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэн ажиллав.

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 265/72 дугаар хамтарсан тушаалаар Төрийн албаны  тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх  бэлтгэл ажлыг хангуулах төрийн жинхэнэ алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа ахалж, нарийн бичгийн дарга Хэрэг бүртгэх албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа А.Бакыт, Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Гэрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус цагдаагийн газарт 2018 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд шалгалтыг явуулж алба хаагч нараас эрх зүйн болон мэдээлэл технологийн тестээр мэдлэгийг шалгаж байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөв.

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо:

2018 онд Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан төлөвлөж 22 удаа хуралдаж 220 асуудал хэлэлцсэнийг ангилж үзвэл албаны шалгалт, сахилга хариуцлагын талаар 27, тасаг албадын сарын ажлыг дүгнэх 9, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний талаар 18, хүний нөөцийн чиглэлээр 66, цол 15, шагнал 10, тэтгэвэр 8, тэтгэмж 11, бусад 56 асуудлыг хэлэлцэж тус тус шийдвэр гаргасан ба зөвлөлийн хурлаас гарсан үүрэг даалгаврыг үүргийн хуудсаар хэлтэс, тасгийн дарга нарт өгч биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр цагдаагийн газрын даргын  тушаал төлөвлөн батлуулсан.

Тайлангийн хугацаанд цагдаагийн газрын даргын тушаалыг хүний нөөцийн чиглэлээр 181 тушаалыг тухай бүрт төлөвлөн гаргасан байна. Гарсан тушаалуудыг ангилж үзвэл: Сахилгын шийтгэл хүлээлгэх 34, шилжүүлэн томилох 19, цалин шинэчлэн тогтоох 64, ажлаас халсан 4, ажлаас чөлөөлсөн 13, нууцын ажилтан томилох 1, эрх бүхий албан тушаалтнаар томилох 1, албан тушаалд томилж цол олгох 7, тэтгэмж олгох тухай 2, цалин хасах тухай 11, ажил түр орлон гүйцэтгэх 16, бусад 9 тушаал гаргасан ба үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан тушаалыг ангилж үзвэл: Сарын ажлын үр дүнгийн 12, алба хаагчид чөлөө олгож сургалтад хамруулах 9, үйлдвэрлэлийн сургалт дадлага зохион байгуулах 4, ажлыг хэсэг томилох 21, сургалт зохион байгуулах 4, нийт 50 тушаал төлөвлөн батлуулж биелэлтэд хяналт тавин ажиллалаа.   

Хүний нөөцийн талаар;Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар төсөвт офицер 90, төсөвт ахлагч 85, гэрээт ахлагч 4, төсөвт энгийн 5, бүгд 184 алба хаагчийн орон тоотой батлагдсан.

            Алба хаагч нарын шилжсэн, шинээр томилогдсон, албан тушаал өөрчлөгдсөн, бүтцээр өөрчлөгдсөн, офицерын бүрэлдэхүүнд орсон, ахлагчийн болон хүний нөөцийн хөдөлгөөний тайланг сар, улирал, хагас жилээр гарган ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж ажиллалаа.

            Цагдаагийн ерөнхий газрын болон Цагдаагийн газрын даргын тушаалыг үндэслэн алба хаагчдын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг “Хүний нөөцийн цахим систем”-д алба хаагч тус бүрээр мэдээллийг оруулж офицер алба хаагч нарын мэдээллийг хувийн хэрэгт баяжилт хийлгэхээр ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлэв.

            2018 онд шинээр томилогдсон 19, шилжин ирсэн 12, албан тушаал өөрчлөгдсөн 69 алба хаагчийн цалингийн шатлалыг алба хаагч тус бүрээр шинэчлэн тооцож гарган хүний нөөцийн цахим санд баяжилт хийн ажилласан. Боловсон хүчин хүний нөөцийн чиглэлээр цагдаагийн газрын даргын 181 тушаал төлөвлөн батлуулж,  202 тушаал, мэдэгдлийг байгууллагын санхүүд бүртгэлээр хүлээлгэн өгч, хүний нөөцийн мэдээллийн санд баяжилт хийн ажиллаж байна. Офицер алба хаагчдын тушаал, мэдэгдэл, өргөдөл, гэрээ, тайлан, танилцуулга зэрэг материалыг хувийн хэрэгт баяжилт хийхээр ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, ахлагч бүрэлдэхүүний тушаал, анкет, тодорхойлолт, тайлан танилцуулгыг хувийн хэрэгт хавсарган тогтмол баяжилт хийж байна.

Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан 9 алба хаагчийн өргөдлийг хүлээн авч 9 алба хаагчийг цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан байна.

Хөдөө суманд тасралтгүй 5 жил ажилласан хугацааны мөнгөн урамшуулал авахыг хүссэн 7 алба хаагчийн ажилласан жилийн архивын лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын төв архиваас авч холбогдох материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Тус газрын ахлагч бүрэлдэхүүнээс 2018 онд албанаас халагдсан 4, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 7, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 9 алба хаагч байгаа ба дээрх алба хаагч нарын хувийн хэргийг Архивын ажлын үндсэн зааварт заасны дагуу хадгаламжийн нэгж болгон архивт шилжүүлэв.

            2018 онд Цагдаагийн байгууллагын ажлын байр /албан тушаал/-ны сул орон тооны 1 дэх удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргасан 15,  2 дахь удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргасан 9 нийт 24 иргэнийг эрүүгийн цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, сэтгэл зүйч нараар судалгаа хийлгэн судлаж шаардлага хангасан 19 иргэний материалыг ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын  хэлтэст хүргүүлэн төрийн тусгай алба хаагчдын сонгон шалгаруулалтанд оруулсан. Шалгалтанд тэнцсэн 15 иргэнээс 5 иргэн Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцаж төгссөн. Одоо 5 иргэн Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцаж байна. Үлдсэн 5 иргэнээс 3 иргэн тус газарт урьд нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн учир дахин томилогдсон, 2 иргэн офицер албан тушаалд судлагдсан тул офицер албан тушаалд томилогдон туршилтын хугацаагаар ажиллаж байна.

Төрийн тусгай алба хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэдээс офицер албан тушаалд 2, цагдаа албан тушаалд 8, бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээчийн орон тоонд 2 иргэнийг томилуулсан.

            Мөн тус газарт олон нийтийн цагдаагаар сумдад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам Код 901-д заасны судлан цагдаагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/27, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/139 дугаартай сургалт зохион байгуулах тушаалуудаар 2 удаагийн сургалт зохион байгуулсан. Уг сургалтуудад шинээр судлагдсан 14 иргэн, олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 10 ажилтан хамрагдсан ба 76 цагийн лекц, 21 цагийн дадлага сургалт, 5 цагийн бие даалт нийт 102 цагийн хичээл сургалт орсон.

Сургалтыг  төлөвлөгөөний дагуу цагдаагийн газрын тасгийн дарга нар болон ажил хариуцсан ахлах байцаагч, алба хаагч нар сургалтын материал бэлтгэж сургалтыг орсон.

            Суралцагчдыг сургалтаар мэдсэн мэдлэгийн хүрээнд 40 асуулт бүхий тест,  тоо бодлогын шалгалтуудыг авч, дадлагын тайланг хамгаалуулж дүнг нэгтгэн  ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвд хүргүүлж эхний сургалтанд хамрагдан  гэрчилгээ авсан 8 иргэнийг Өлзийт, Сант, Төгрөг, Уянга, Арвайхээр, Бүрд, Тарагт сумдуудад Олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулж байна. Хоёр дахь удаагийн сургалтанд хамрагдан гэрчилгээ авч нөөцөд бүртгэгдсэн 5 иргэнийг ажилд томилохоор төлөвлөн ажиллаж байна.

             Цагдаагийн газрын алба хаагчдаас 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 86 алба хаагчаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг гаргуулж, хуулийн хугацаанд нь  ЦЕГ-ын ДХШАБХГ-т хүргүүлэв.

2018 онд шинээр ажилд орсон, ажлын байр өөрчилсөн, шилжиж ирсэн нийт 61 алба хаагчаар хөрөнгө орлогын мэдүүлэгийг санд шинэчлэн гаргуулж хяналт тавьж ажилласан.

Шинээр ажилд орох, албан тушаал өөрчлөгдөхийг хүссэн нийт 69 алба хаагч 33 иргэнээр “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг”-ийг бичүүлж холбогдох газарт хүргэж шийдвэрлүүлсэн.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн газрын даргын Боловсон хүчин хүний нөөцийн 181 тушаалыг боловсруулж газрын дарга болон тасгийн дарга нараар хянуулан санал авч батлуулсан.

2017 онд бичиг хэрэг дээр хөтлөгдөж дууссан бүртгэлүүд болон Цагдаагийн газрын даргын тушаал, цагдаагийн газарт ирсэн, цагдаагийн газраас явуулсан бичиг, цагдаагийн газрын дарга болон тасгийн дарга нараас алба хаагч нарт өгсөн үүрэг, зааварчлага, зөвлөмж зэрэг материалуудыг архивын ажлын үндсэн зааварт заасны дагуу үдэж хавтаслан цэгцэлж байгууллагын архивт бүртгэлээр хүлээлгэн өгсөн.

Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу хуваарьт өдөр өргөтгөсөн эргүүлд гарч шат шатны дарга удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно.

Алба хаагч нарыг дэвшүүлэн томилуулах, шагнаж урамшуулахдаа тухайн алба хаагчийн ажлын үзүүлэлт, үр дүнгийн гэрээний биелэлт, ажилласан жил зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж байгаа ба 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цолоор 10, ахмад цолоор 11, ахлах дэслэгч цолоор 3, дэслэгч цолоор 11 алба хаагч, Цагдаагийн газрын даргын тушаалаар цагдаагийн ахлах ахлагч цолоор 3, ахлагч цолоор 4, цагдаагийн албанд анх орж дэд ахлагч цол олгогдсон 13, нийт 55 алба хаагч цол шагнагдсан байна. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тасгийн даргаар 5, ахлах албан тушаалд 7, офицер албанд тушаалд 11 алба хаагч нийт 23 алба хаагч дэвшин томилогдсон байна.

            ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Албаны сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр төлөвлөгөөг батлан ирүүлсэн ба уг төлөвлөгөөний дагуу тасаг албадаас сургалтын саналыг авч нэгтгэн Цагдаагийн газрын 2018 оны 01  дүгээр сарын 19-ний өдрийн А/13 дугаар тушаалаар албаны сургалт хариуцах алба хаагч, сургалтын төлөвлөгөөг гаргаж батлуулсан ба албаны сургалтын мэдээ танилцуулгыг сар бүр ЦЕГ-ын албаны сургалт соён гэгээрүүлэх хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

            Тус Цагдаагийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Цагдаагийн газрын албаны сургалт явуулах ажлын хэсгийг байгуулж сургалтын төлөвлөгөөг батлуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу 7 хоног бүрийн “Мягмар” гарагт нэгдсэн сургалт зохион байгуулагдаж, “Пүрэв” гараг бүр тасаг, албадын сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтыг лекц, ярилцлага, хөгжөөнд тоглоом хэлбэрээр зохион байгуулсанаар алба хаагчдын хууль эрх зүйн болоод танин мэдэхүй, эрүүл мэндийн мэдлэг олгосон нь сургалтын үр дүн харагдаж байна.

            Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба хаагчдад тасгийн дарга нар албаны шалгалт явуулж байгаа ба энэ онд 42 зөрчилд 58 алба хаагчийг холбогдуулан албаны шалгалт явуулсан ба  42 албаны шалгалтын  материалд дугаар олгон бүртгэл хөтөлж ажилласан байна. Шалгаж дууссан албаны шалгалтын материалыг дугаараар нь хүлээн авч албаны шалгалтын мэдээг сар, улирлаар ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлэн ажилласан.

            2018 онд  сахилга ёс зүйн 58 зөрчилд 58 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсан. Энэ онд сарын байдлаар 58 зөрчил бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 16 нэгжээр буюу 27,5 хувиар өссөн байна. Илрүүлсэн байдлаар авч үзэхэд: байгууллагын  дотоодын хяналтаар 37, ёс журмын хяналтаар 1, гадны хяналтаар 6, иргэд байгууллагын мэдээлэллээр 6, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, материал 3  байна. Зөрчлийн хэлбэрээ ангилбал: ажлын хариуцлага алдсан 6, ажил тасалсан 4, архидан согтуурсан 15, ЭХХШТХ зөрчсөн 4,  бусад хууль тогтоомж зөрчсөн 6, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зөрчсөн 7, ёс зүйн дүрэм зөрчсөн 9, үүрэг даалгавар биелүүлээгүй 6, бусад 1 байна. Шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл 51 буюу 27,4 хувь алба хаагч өөрийн буруутай ажиллагаанаас, 5 буюу 02 хувь нь хяналт шалгалт сул, 1 буюу 0,05 хувь нь  ёс зүй хангалттай төлөвшөөгүй, 1 буюу 0,05 хувь нь Хууль дүрэм, журам, зааврын мэдлэг дутмаг, мэргэжлийн ур чадвар сулаас үүдэн гарсан байна.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

Шинэчлэн батлагдан хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжиин хэрэгжилтийг хангах, алба хаагчдын хууль хэрэглэх чадварыг сайжруулах зорилгоор эрүүгийн хуулийн хэрэгжилттэй холбоотой ирсэн эрх зүйн актын талаар хамтарсан зөвлөгөөн, сургалтыг 6 удаа, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой хамтарсан зөвлөгөөн, сургалтыг 14 удаа тус тус зохион байгуулан ажилласан.

Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа, нийт алба хаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэглэх ур чадвар олгох”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Аюулын зэргийн үнэлгээ хийх журам”, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”,  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Нэг цэгийн үйлчилгээний төвийн аюулгүй байдалд хяналт тавих журам”, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/22, А/31 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам” зэрэг сэдвээр 8 сургалтын материал бэлтгэж, албаны сургалтыг 1, зайны сургалтыг 2 удаа 120 алба хаагчийг хамруулан зохион байгуулсны үр дүнд алба хаагчдын мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар дээшилсэн байна.

Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан тухай /гэрээ, санамж бичиг байгуулсан, хамтран ажилласан байдлын талаарх мэдээлэл/

Тус газраас санаачлан аймгийн Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Ганданпунцоглин хийд, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ, Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газар, Арвайхээр хотын захирагчийн алба, АЗЗА ТӨХК, Авто тээврийн төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэрэг 22 байгууллагын дарга, захирал нартай 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулсан нь хоёр байгууллага харилцан үүрэг хүлээж, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүн гарахын зэрэгцээ байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах ач холбогдолтой юм. Хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг улирал бүр дүгнэн ажиллаж төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсийн байдлаар дүгнэж, 2019 онд хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан ажиллаж байна.  

“Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай” хөтөлбөр, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх таслан зогсоох ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч нарыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор Цагдаагийн газрын дарга сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын хамтын ажиллагааны “Гурвалсан гэрээ”-г нийт 18 сумтай байгуулж гэрээний биелэлтийг хасаг, бүтэн жилээр дүгнэж ажиллав. 

Сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулснаар хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн үзүүлэлтэнд орж дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор дүнг аймгийн ИТХурал, Засаг даргад танилцуулан, үр дүнтэй ажилласан сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчийг шагнаж урамшуулахаар ажиллаж байгаа нь тэдний ажлын хариуцлага, ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн шинэлэг ажил болов.

2018 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан"Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай", "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийн Хууль Эрх  зүйн хэлтэстэй хамтран нээлтийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээллэж сурталчлан ажилласанаар хөтөлбөрт  тусгагдсан ажил арга хэмжээг хэрэгжүүлэх цар хүрээ нэмэгдсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинэ санал, санаачлага гарган хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, арга замыг тодорхойлох зорилгоор "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав.

Тус зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Хүний эрхийн үндэсний комиссын ӨВ аймаг дахь салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, Гадаадын иргэн харьяатын газрын ӨВ аймаг дахь салбар, Хүний эрх, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд зэрэг нийт 250 орчим албан хаагч оролцлоо.

Зөвлөгөөнд оролцогч байгууллагууд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль тогтоомж сурталчлах эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор "САНАМЖ БИЧИГ" байгуулсан юм.

Монгол улсын засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он)”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгын газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив-ыг үндэслэн цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, Төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” хамтдаа хангай бүсийн зөвлөгөөн зохион байгуулсан.

Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой онолын болон практик үйл ажиллагааны үндэстэй санал, санаачлагуудыг дэвшүүлэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлсэн юм.  

Зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүдээс дүгнэлт хийхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо буурсан үзүүлэлттэй хэдий ч бүс нутгийн хэмжээнд амь насаа алдсан хүний тоо, түүний дотор орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас нас барах, ялангуяа мотоцикльтой холбоотой осол нэмэгдэх хандлагатай байгаа нь орон нутгийн замд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг харж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүсийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулахыг зөвлөгөөнд оролцогчдод уриалав.  

Уг зөвлөгөөний төгсгөлд зам хөдөлгөөний аюулгүй байдлыг төлөө цаашид бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийн төслийг хэлэлцүүлж, тэднээс гарсан шинэлэг, санал, санаачлагыг тусган түүний мөрөөр үр дүнтэй олон талт ажил арга хэмжээг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөсөн.

Дээрх бүсийн зөвлөгөөний санхүүжилтийг аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 6,0 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулав.

            Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа “Баянтээг” ТӨХК-ний 5,0 сая төгрөгний санхүүжилтээр “Бичил уурхайчдын зөвөлгөөн”-ийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2-р баг Баянтээгийн уурхайд тус аймгийн хэмжээнд бичил уурхай эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сар 4-ний өдөр зохион байгуулав.

Зөвлөгөөнд 64 иргэн  хамрагдаж аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газраас эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, нөхөн сэргээлт, нөхөрлөлөөр ажиллах заавар, журмаар мэдээлэл өгч, зөвлөгөөнд оролцогч нарт 5 заалттай зөвлөмжийг хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилтийг 2019 онд зөвлөгөөн зохион байгуулж дүгнэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Ахмадын хөгжлийн төв”-д зохион байгуулав.

            Уг хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга, Аймгийн хууль зүйн хэлтсийн дарга Аймгийн ерөнхий прокурорын орлогч, Арвайхээр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Шүүхийн шинжилгээний албаны төлөөлөл, Арвайхээр сумын 13 багийн Засаг дарга, 19 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга/, Цагдаагийн газрын тасгийн дарга, сумдын хэсгийн төлөөлөгч нар, төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжийн төлөөллүүд болох нийт 98 хүний бүрэлдэхүүнтэйгээр уг хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт оролцогч нараас тухай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 заалттай зөвлөмжийг гарган аймгийн болон сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилтийг 2019 онд хагас, бүтэн жилээр дүгнэхээр санал нэгтэй тогтов.     

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар тушаалаар Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад хяналт, шалгалт зохион байгуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/217 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд хяналт, шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Цагдаагийн газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/123 дугаар тушаалаар алба хаагч нарыг томилон аймгийн хэмжээнд хяналт шалгалтыг зохион байгуулсан.   

Шалгалтыг Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Есөнзүйл, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд, Арвайхээр сумын төвд байрлах төрийн болон төрийн өмчит 87 байгууллагын 3077 албан хаагчийг хамруулан хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журам, ажлын байрны дотоод аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, сонор сэрэмжийг дээшлүүлэх, гарч болзошгүй аливаа эрсдлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байдлын талаар аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу байгууллага бүрээс газар дээр нь судалгаа, мэдээлэлд тулгуурлан баримт бичгийн болон ярилцлага, ажиглалтын аргаар мэдээлэл цуглуулж, баримтжуулан, нягталж шалгалаа.

Шалгалтын хүрээнд Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2д/421 дугаар албан бичгээр байгууллагын дарга, алба хаагч нарт чиглэл хүргүүлж ажилласан байна. Мөн Аймгийн засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар Албан даалгаврыг байгууллагын дарга, алба хаагч нарт үүрэг, чиглэл хүргүүлсэн байна.

Тус цагдаагийн газар нь 2017 оны ажлаа дүгнэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, ЦЕГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 99 дүгээр тушаалаар батлагдсан "Цагдаагийн байгууллага, алба хаагчид тайлан тавих журам" /код 129/-д заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Иргэний зөвлөлийн гишүүдэд 2017 оны үйл ажиллагааны тайлангаа тайлагнав. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд болон алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хийж хэрэгжүүлсэн энэ оны ажил, амжилтаа болон ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлын зорилго, зорилтоо танилцуулсан. Тайланд оролцогч Иргэний зөвлөлийн гишүүдээс тайлантай холбогдуулан асуулт тавьж, санал хүсэлтээ илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаараа санал, зөвлөмж өгсөн үр дүнтэй арга хэмжээ болов.Тайлангийн хуралд иргэний зөвлөлийн дарга Б.Сүхбат, гишүүн Ё.Оргодол, А.Батдорж, С.Цогтбаатар нар оролцсон. Мөн Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг томилогдон сумдад тайлан тавих ажлыг Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулж Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Сант, Баянгол, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан зэрэг сумдын иргэдэд тайланг тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хариу мэдэгдэн ажиллав. Энэ үеэр олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, шинээр батлагдан хэрэгжиж байгаа хууль, дүрэм, журмын хэрэгжүүлэх  чиглэлээр “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгийн арга хэмжээг төрийн байгууллагын алба хаагчдад зориулан зохион байгуулсан нь тэдний сэтгэлд нийцсэн шинэлэг арга хэмжээ болсон.  Мөн аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад алба хаагч нараар тайлан тавих ажиллагааг зохион байгуулав. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 06-р сарын 19-ний өдрийн 50 дугаар тогтоолоор иргэний зөвлөл шинэчлэн байгуулагдсан иргэний зөвлөлийн гишүүд Б.Ганбаатар, Р.Содномцэрэн, Б.Сүхбат, Б.Цогтбаатар, Г.Шагдарсүрэн нар 3 жилийн хугацаатай байгуулагдсан. Шинээр байгуулагдсан иргэний зөвлөлийн гишүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонсож үйл ажиллагааг танилцуулав.

-Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар; 2018 онд иргэд байгууллагаас тус газрын 18 алба хаагчтай холбоотой 14 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс мэдээлэл хүлээн авах 126 дугаар утсаар ирүүлсэн гомдол мэдээлэл 2, Засгийн газрын 1111 төвд-1, аймгийн шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 6, иргэн, байгууллага аж ахуй нэгжээс 5 өргөдөл байна. Үүнээс албаны шалгалт хийгдэж шийдвэрлэгдсэн 3, нотлогдоогүй 8 өргөдөл, гомдол,  3 өргөдөл, гомдол Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст  шалгагдаж нотлогдоогүй 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 өргөдөл, гомдол байна. Гомдол гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжид тухай бүр хариуг албан бичгээр хүргүүлж ажиллав. 

2018 онд 4 хэрэгт  5 алба хаагч   холбогдон Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст  шалгагдсан ба 4 алба хаагчийн холбогдон шалгагдсан хэрэг хэрэгсэгүй болж,  1 алба хаагч ял шийтгэгдсэн байна  Цагдаагийн газарт алба хаагч нартай холбоотой иргэд байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгасан мэдээг сар бүр ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэн ажиллалаа. 

/Удирдлага зохион байгуулалтын шинжтэй бүхий л ажил, арга хэмжээг тусгана/

Цагдаагийн газрын даргаас алба хаагч нарын ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сайжруулах чиглэлээр зорилгоор цагдаагийн газрын дарга болон тасгийн дарга нараас алба хаагчдад  энэ онд  нийт 110 үүрэг ажлын чиглэл, 85 зааварчилга, 13 зөвлөмж, 1 албан даалгавар,  42 шифрээр 841 үүрэг өгч биелэлт үр дүнг тооцон ажиллав. Дээд газраас ирсэн үүрэг, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийг хэрэгжүүлэх, алба хаагч нарт хариуцуулан 285 шифр дугаартай төлөвлөгөөг гаргаж төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр тооцон ажиллав. Энэ онд цагдаагийн газрын А тушаал 191, Б тушаал 181 тушаалын хэрэгжилтийг хангаж, нийт 336 алба хаагчид томилолт олгож томилолтын зардалд 22 сая төгрөгийг зарцуулав. Цагдаагийн газрын алба хаагчдын идэвх санаачилгыг өрнүүлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан алба хаагчдын бие бялдрын стандартын түвшинг хангах, мэргэжлийн бэлтгэл албаны болон давтан сургалт зохион байгуулж байх “Сургалтын төв”-ийг барих ажлыг 2017 оны 07 дугаар сард эхлүүлэн, тус бүр нь 4 ортой 5 ширхэг амралтын байр барьж ашиглалтанд оруулсан.

Сургалтын төвийн өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Аймгийн Засаг даргад хүсэлт тавьж орон нутгийн хөрөнгөөр 25 сая төгрөг шийдвэрүүлэн нийт 670 орчим метр урттай блокон суурьтай төмөр хийц бүхий хашааг 2017 оны 11 дүгээр сард барьж ашиглалтанд оруулсан. Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/42 дугаар Захирамжаар “Хангайн бүсийн сургалтын төв”-ийн 5 байрны 25 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэв. Мөн “Хангайн бүсийн сургалтын төв”-ийн материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор 5 сая төгрөгийг шийдвэрлэн 5 ханатай Монгол гэрийг худалдан авч сургалтанд хамрагдсан алба хаагч нарын хоол, цай болон хэргийн газрын үзлэг зэрэг сургалтын зориулалтаар ашиглаж байна.

            Цагдаагийн газрын “Хангайн бүсийн сургалтын төвд” 6х20 хэмжээтэй 7 сая төгрөгний өртөгтэй 2 ширхэг хүлэмжийг аймгийн Засаг даргаас шийдвэрлүүлэн байрлуулан 10 төрлийн нарийн ногоо тариалж хураан авч албан хэрэгцээнд ашиглаж байна.

            Сургалтын төвийг тохижуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын дэмжлэгтэй 10 сая төгрөгийн зардлаар гүний худаг, алба хаагч нарын болон бусад иргэд, байгууллагын санаачлагаар 10 төрлийн 2700 ширхэг модыг тарьж, тасаг албадын санаачлагаар жагсаалын талбай, усан оргилуур, сүүдрэвч хийж ажиллав.

“Хангай бүсийн сургалтын төв”-д Арвайхээр сумын Засаг даргын дэмжлэгээр  20 сая төгрөгийг шийдвэрлүүлэн сургалтын гэр танхим барих ажлыг эхлүүлэн, 2019 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Сургалтанд хамрагдах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна