/ ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР

ОЛОН  НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН ЗАР 

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас хөдөө орон нутагт Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бүртгэж, шаардлага хангасан иргэдийг сургалтанд хамруулан гэрчилгээ олгуулж олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулна.Шалгаруулалтанд Өвөрхангай аймгийн харъяат бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, эрэгтэй, 20 нас хүрсэн, ял шийтгэлгүй, сүүлийн 6 сарын хугацаанд зөрчил гаргаж арга хэмжээ авагдаагүй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судална.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
            1. Цагдаагийн  байгууллагад  олон нийтийн  цагдаагаар ажиллахыг  хүссэн  өргөдөл
            2. Биеийн  байцаалт (Төрийн  албан  хаагчийн  биеийн байцаалтын  маягт  №1-ийн  дагуу  бүрэн  бичсэн байх);

            3. Гурван  үеийн  түүх; /өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ./

            4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

            5. Бүрэн  дунд  боловсролтой  бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг,

            6. Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан  хуулбарын  хамт/
            7. Оршин сууж  буй  баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
            8. Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ

  9. Урьд  нь  ажиллаж байсан бол ажилласан хугацаа  болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын  хувь,  архивын  лавлагаа,  тухайн  байгууллагын тодорхойлолт
         10. Сүүлийн  3  сарын  хугацаанд  авахуулсан  3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
        11. Оршин  сууж  буй  хорооны  хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/
        Шаардлагатай  гэж  үзвэл  иргэнээс нэмэлт  материал гаргуулан авна.
        Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг бүртгэлд хамруулахгүй.

        Шалгаруулалттай холбоотой асуудлаар 88326552 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

           Жич: Олон нийтийн цагдаагийн ажилтны цалин 350000 /Гурван зуун тавин мянган төгрөг/  болно

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна