/ АЖИЛЛАХ ОРЧНОО САЙЖРУУЛАВ

АЖИЛЛАХ ОРЧНОО САЙЖРУУЛАВ

Цагдаагийн байгууллага нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг 24 цагийн хугацаанд хүлээн авч, дуудлага, мэдээллийн мөрөөр түргэн шуурхай ажилладаг. 


Тухайн 24 цагийн үүрэг гүйцэтгэж буй Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицермэдээлэл хүлээн авагч цагдаа нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр албаны өрөө тасалгааг шинээр засварлав. Мөн иргэдээс дуудлага, мэдээлэл хүлээн авдаг утасны харилцуурыг сүүлийн үеийн дуудлагын төвийн харилцуураар сольж, утасны дуудлагыг хандсан дугаарогноо зэргийг аудио болон хүснэгтэн мэдээллээр хадгалах зориулалттай бичигч төхөөрөмжийг шинээр авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээд байна.

Энэхүү дуудлага бичигч төхөөрөмж нь хоногийн дуудлага мэдээллийн хандалтад дүн шинжилгээ хийх, иргэдээс ирүүлсэн хуурамчтоглосон дуудлагыг таслан зогсоох, дуудлага мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих зорилготой юм.

 

Иргэн та гэмт хэрэг, зөрчлийнталаарх дуудлага, мэдээллийг нэн даруй 7032102, 99321102, 86601102 дугаарын утсаар өгөх ба шуудан харилцаа, цахим /uvurkhangai.police.gov.mn/ вэб сайт хаягаар болон өөрийн биеэр ирж өгөх боломжтой юм. 

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна