/ АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТ АЯНЫ ТУГ, ДЭВТЭР АЯЛАЖ ЭХЛЭВ

АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТ АЯНЫ ТУГ, ДЭВТЭР АЯЛАЖ ЭХЛЭВ

"Архидалтгүй-Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага" аяны туг, дэвтэр өнгөрч 7 хоногт аймгийн Хөгжимт драмын театрт аялаж, өнөөдөр /2019.02.11/ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгөв.

Хөгжимт драмын театрын хамт олон аяны туг, дэвтэр аялах хугацаанд сар шинийн баяр, амралтын өдрүүдэд "Архигүй сар шинэ" уриалгыг иргэд, олон нийтэд түгээж, иргэдийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, орон сууцны орц, хашааны хаалган дээр архинаас татгалзах сэрэмжлүүлэгийг наасан зэрэг нөлөөллийн олон талт ажлуудыг үр дүнтэй зохион байгуулжээ.

Аяны хүрээнд идэвхи санаачлагатай ажилласан аймгийн Хөгжимт драмын театрын хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна