/ УРЛАГИЙН БАГА НААДАМ-2019 АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАН ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛАВ.

УРЛАГИЙН БАГА НААДАМ-2019 АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАН ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛАВ.

Энэхүү арга хэмжээнд Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Хужирт сум дахь Цагдаагийн тасаг, Бат-Өлзий, Уянга сумдын цагдаагийн хэсэг, бусад сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон төвийн 7 тасгийн алба хаагчдын нийт 10 баг хурд хүчавъяасчадвароюун ухаан ур чадвараа сорин урлагын 8 төрлөөр өрсөлдөв.Энэхүү урлагын наадмын "Уран уншлага"-ын төрөлд Тэргүүн байрыг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж, Дэд байранд шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Оюун-Эрдэнэ, "Гоцлол дуу"-ны төрөлд Тэргүүн байр Баянгол сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Нямсүрэн, Дэд байрыг Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Мөнхболд, "Гоцлол бүжиг"-ийн төрөлд Тэргүүн байр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэн, Дэд байрыг Монгол банкны цагдаа, цагдаагийн ахлагч М.Хүрэлтогоо, Гутгаар байрыг хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Л.Адъяатөмөр нар шалгарч, Өрөмжлөл, сарын үндсэн цалингийн 10-20 хүртлэх хувиар шагнагдав. 

Харин багийн нийлбэр оноогоор "Тэргүүн_байр"-ыг Уянга сумдын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд ахлагчтай "Талын шонхоруууд" баг шалгарч Өргөмжлөл, 300,0 төгрөг, орон нутгаар аялах эрхийн бичгээр шагнагдсан бол "Дэд байр"-ыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа ахлагчтай "Соёмбо" баг шалгарч, Өргөмжлөл, 200,0 төгрөг, багийн алба хаагч бүрт 1 өдрийн цалинтай чөлөө авах эрхээр тус тус шагнагдав. 


Энэхүү урлагын наадмаар алба хаагчид дуу, бүжиг, шүлэг, жүжиглэлт зэрэг авъяасаараа өрсөлдөхийн зэрэгцээ урлагаар дамжуулан багийн мэндчилгээ, гэрийн даалгаврын жүжигчилсэн тоглолтыг гэмт хэргээс урьдчилан #сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах сэдвийн хүрээнд бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн нь хууль эрх зүй, урьдчлан сэргийлэх мэдээ, мэдээллийг урлаг, соёлтойгоо хослуулан түгээсэн нь энэхүү арга хэмжээний онцлог, үр дүн байв.

Арга хэмжээнд хамтран, дэмжин ажилласан аймгийн Хөгжимт драмын театр, Соёмбо ТВ хамт олон Цагдаагийн газрын нийт авъяаслаг залуучууддаа талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсэе.

Та бүхнийг урлагын Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна