/ “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан алба хаагчдынхаа гэр бүлийн гишүүдэд байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлогыг ойлгуулах, сурталчлан таниулах, тэдний санал хүсэлтийг сонсох, гэр бүл, хамт олны дунд таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр /2019.03.09/ “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг зохион байгуулав. 


Зөвлөгөөнийг нээж цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлэхдээ “...Цагдаагийн алба хаагчдын гэргий гэдэг эр нөхөрөөсөө нэг цолоор илүү байдаг гэж ярьдаг, цаг наргүй ч, жинхэнэ эр хүний эрхлэх, баатарлаг хөдөлмөрийг нь цаг ямагт ойлгож, хүндэлж, бат найдвартай ар тал нь болсон та бүхэнтэйгээ түүхт 80 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ алба хаагчдынхаа ажилдаа хандаж буй сэтгэл, зүтгэл, мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн болон сэтгэл санааны тогтвортой байдлыг хангаж, ажил мэргэжилдээ амжилт гаргахад та бүхний оруулж буй хувь нэмэр юу юунаас чухал гэдгийнг онцлон тэмдэглэсэн юм.”
Зөвлөгөөнд Цагдаагийн газрын дарга, удирдлага, эмэгтэйчүүдийн зөвлөл болон ар гэрийн төлөөлөл оролцсоноос гадна урилгаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ё.Цэцгээ, Хүний хөгжлийн төвийн багш Ж.Энхтуяа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Анхбаяр нар оролцож, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвийн хүрээнд сургалтууд орсон юм. 


Энэхүү зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөл, бодит ажил хэрэг болгох боломж, нөхцөл, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын дарга удирдлагуудад болон бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч, хүрэлцэн ирсэн гэргий нартаа мөн мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах ажилд байнга хамтран ажилладаг орон нутгийн Соёмбо телевизийн хамт олондоо #талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргалыг хүсье.

Ээжийнхээ энэрэлд энх тунх, аавынхаа ачлалд алдар бүтэн, үр хүүхдийн заяа буян тэгширч, өрх гэр бүл бүхэнд аз жаргал, баяр баясгалан бялхаж байх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна