/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШИНЭ КОНТОРЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШИНЭ КОНТОРЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар түүхт 80 жилийнхээ ойг угтан Цагдаагийн газрын шинэ конторын барилгын зураг төсвийг орон нутгийн хөрөнгийн дэмжлэгтэйгээр хийлгэж батлуулан 2019 оны улсын төсөвт 600.0 сая төгрөгийг суулгаж, тендерт “Бат угсралт констракшн” ХХК шалгаран барилгын ажлыг гүйцэтгэж, 2019 оны 11 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж эхлэв.

Энэхүү шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2019.03.27/ зохион байгуулж, арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон ахмадын зөвлөлийн төлөөлөл, алба хаагчид оролцсон юм.

Шинэ барилга ашиглалтанд орсноор алба хаагчдын ажиллах таатай орчин бүрдэж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд томоохон дэмжлэг болох юм.

АЮУЛГҮЙ ИРГЭН – АМАР ТАЙВАН ӨВӨРХАНГАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна