/ АЛБА ХААГЧДЫН ДУНД АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

АЛБА ХААГЧДЫН ДУНД АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам, Сахилгын дүрэм, ёс зүйн дүрмийг алба хаагчдад судлуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр АХА тэмцээнийг алба хаагчдын дунд зохион явууллаа.

Тэмцээнд цагдаагийн газрын 41 алба хаагч оролцсоноос “Тэргүүн” байрыг эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Үл-Олдох, Цагдаагийн газрын “Баярын бичиг” сарын цалингийн 15 хувиар, “Дэд” байрыг эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бат-Оргил Цагдаагийн газрын “Баярын бичиг” сарын цалингийн 10 хувиар, гутгаар байрыг Сант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Батпүрэв, Цагдаагийн газрын “Баярын бичиг” сарын цалингийн 5 хувиар урамшуулав.

Амжилттай оролцсон алба хаагчиддаа баяр хүргэж цаашдын ажилд улам их амжилт хүсье.

Оюун сэтгэлгээ тань хөгжиж, өргөн мэдлэг тань тэлж, оюуны мэлмий тань тунгалаг байг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна