/ ГЭР БҮЛИЙН НӨХӨРСӨГ "ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

ГЭР БҮЛИЙН НӨХӨРСӨГ "ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, тэдний санал, санаачлагыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн”-ийг /2019.03.30/-ны өдөр Арвайхээр суманд зохион байгуулав. 
 

Тэмцээнд 6 баг оролцож, өрсөлдсөнөөс Нийтийн хэв журам хамгаалах тасгийн гэр бүлийн гишүүдийн баг "Тэргүүн" байр, Замын цагдаагийн тасгийн гэр бүлийн гишүүдийн баг "Дэд" байр, Шуурхай удирдлагын тасгийн гэр бүлийн гишүүдийн баг "Гутгаар" байр тус тус эзлэж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав. 
Энэ үеэр алба хаагчдын дунд хөгжөөнт дардасны тэмцээн зохион явуулж нэгдүгээр байрыг Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байрыг Шуурхай удирдлагын тасгийн зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй нар шалгарч дурсгалын зүйлээр шагнагдсан юм.

Тэмцээнийг санаачлан зохион байгуулсан гэр бүлийн зөвлөлийн гишүүдэд болон тэмцээнд идэвхитэй оролцсон алба хаагчдынхаа ар гэрийнхэнд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна