/ АЛБА ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ХУГАЦААНЫ ЦОЛООРШАГНАГДАВ

АЛБА ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ХУГАЦААНЫ ЦОЛООРШАГНАГДАВ

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй олон жил ажилласан Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарилгаар "Цэргийн гавъяаны одон"-оор, мөн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхбатыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/217 дугаар тушаалаар хугацааны "Цагдаагийн дэд хурандаа" цолоор шагнагдсаныг гардуулан өгөв.

Шагнагдсан алба хаагч нартаа Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт, амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна