/ АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД АЯНЫ ТУГ, ДЭВТЭР АЯЛАЖ ЭХЛЭВ

АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД АЯНЫ ТУГ, ДЭВТЭР АЯЛАЖ ЭХЛЭВ

"Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага" аяны туг, дэвтэр аймгийн Автотээврийн үндэсний төвд 7 хоног аялаж, өнөөдөр /2019.04.15/-ны өдөр аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгөв. 


Автотээврийн үндэсний төв нь аяны туг, дэвтэр аялах хугацаанд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, хот, хооронд зорчигч нийтийн тээвэр болон такси үйлчилгээ эрхлэгч жолооч нарт архины хор уршигыг сурталчлан таниулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзахыг уриалсан нөлөөллийн ажил арга хэмжээг зохион байгуулжээ.
Мөн архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн алба хаагч нартай олон нийтийн эргүүлийн үүргийг гүйцэтгэжээ.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна