/ ЦАГДАА, ДОТООД ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-НИЙ 2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ЭХЭЛЛЭЭ

ЦАГДАА, ДОТООД ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-НИЙ 2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн Ерөнхий Газрын "Хүч" спортын хороотой хамтран зохион байгуулж, буй Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын "Ширээний теннис"-ний 2019 оны аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.04.19/ нээлтээ хийж эхэллээ.


Энэхүү тэмцээн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан байгууллага, хамт олноо сурталчлах, "Эрүүл-цагдаа" хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн алба хаагчдын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ширээний теннисний спортыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм.

Тус тэмцээнд ЦЕГ, Эрүүгийн Цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Тээврийн Цагдаагийн алба, Мэдээлэл Шуурхай удирдлагын төв, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Дотоодын Цэргийн 805 дугаар анги, Дотоодын Цэргийн 05 дугаар анги, Эргүүл хамгаалалтын газар, Авто бааз болон нийслэл, аймаг орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт 37 байгууллагын 80 орчим тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж байна.

Тэмцээнийг зохион байгуулахад дэмжин хамтран оролцож буй Цагдаагийн Ерөнхий газрын "Хүч" спорт хороо, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг дарга, Биеийн тамир спортын газрын дарга, хамт олонд талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна