/ "ЭЕРЭГ ХАНДЛАГА"-ЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАВ

"ЭЕРЭГ ХАНДЛАГА"-ЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус газрын 2019 оны сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвөлгөөний дагуу сум, орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдийн харилцаа, хандлага, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор "Эерэг хандлаг"-ыг төлөвшүүлэх сургалтыг энэ сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтанд сумдын хэсгийн төлөөлөгч нарыг хамруулан "Хувь хүний хөгжлийн институт"-ын захирал Б.Алтанцэцэг, ЦЕГ-ын Төв архивын Түүх судлалын секторын эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Нэргүй, Цагдаагийн бэлтгэл хошууч Ч.Ерөөлтүвшин нарыг урьж оролцуулж "Ухаалаг харилцаа", "Амжилтын төлөөх хүсэл тэмүүлэл", "Ухаалаг харилцааны үндсэн зарчмууд", "Эрүүл  харилцааны сэтгэл зүй", "Цагдаа алба хаагч нарт зориулсан эрүүл амьдралын аргачлал", "Цагдаагийн байгууллагын түүхэн замнал", "Цагдаагийн байгууллагаас төрсөн #алдар_гавъяатнуудын ажил үйлс, зөв чиг хандлага", "Баримт бичгийн стандарт түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал", "Хадгаламжийн нэгжид тавигдах шаардлага, данс бүртгэл үйлдэх арга зүй" зэрэг сэдвүүдээр сургалт оров.

Сургалтын төгсгөлд нь хэсгийн төлөөлөгч болон нийт алба хаагчдын дунд Цагдаагийн газрын "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулан "Тэргүүн" байрыг Нийтийн хэв журам хамгаалах цагдаагийн тасгийн баг, тамирчид, "Дэд" байрыг Замын цагдаагийн тасгийн баг, тамирчид, "Гутгаар" байрыг Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн баг, тамирчид тус тус шалгарав. 


Алба хаагчдынхаа оюуны мэлмийд томоохон хөрөнгө оруулалтыг хийхэд бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн багш нарынхаа цаашидын ажилд нь амжилт хүсье.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна