/ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 256-Р АНГИЙН ХАМТ ОЛОН "АРХИГҮЙ ОРЧИН-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" уриаг дэвшүүлэв.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 256-Р АНГИЙН ХАМТ ОЛОН "АРХИГҮЙ ОРЧИН-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" уриаг дэвшүүлэв.

АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллага" аяны туг дэвтэр 39 дэх байгуулага дээр аялаж байна. 


Энэхүү аянд Зэвсэгт хүчний 256-р ангийн хамт олон нэгдэж, архины хор уршигийг алба хаагч, иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Архигүй орчин аз жаргалтай гэр бүл" уриатайгаар нэгдэн сургалт, сурталчлагааны олон талт ажлуудыг амжилттай зохион байгуулан өнөөдөр /2019.05.27/ агаарын цэргийн 113-р ангийн хамт олонд шилжүүлэв. 
Тухайлбал: Аяны хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан гарган "Салаа, салбарын офицер, ахлагч нарын сахилгын зөвлөгөөн-2019" зохион байгуулж, алба хаагчдаас гаргасан саналыг нэгтгэн архинаас татгалзах "Архигүй орчин-Аз жаргалтай гэр бүл" уриалыг гаргасан,
"Монгол өрх" сэтгэл зүн хүрээлэнгийн илтгэгч С.Баасанбатаар "ХЭН Ч НАДАДХЭЛЭЭГҮЙ", "Хүний сэтгэл зүйн хөгжил", "Гэр бүлийн харилцаа" эхнэр, нөхрийн хоорондын харилцаа зэрэг сэдвүүдээр сургалт орсон, 
Арвайхээр сумын 6 дугаар багт байрлах мэдээллийн самбарт "Архидалтгүй-Өвөрхангай", "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай" хөтөлбөрүүдийн сурталчлагаа, мэдээллийг самбарт байрлуулсан, 
Төрийн байгууллагуудын алба хаагчдад болон өрөө, тасалгаа, мэдээллийн самбаруудад "Ажлын байр-Архигүй орчин" зурагт хуудсыг наасан, 
Мөн цагдаагийн алба хаагч нартай хамтран олон нийтийн эргүүлийнүүргийг гүйцэтгэн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажилласан зэрэг олон талт ажлуудыг үр дүнтэй зохион байгуулжээ. 


Нийгмийн сөрөг үзэгдэл болсон архи хэмээх согтууруулах ундаанаас бүх нийтээрээ татгалзах уриалыг гарган дэмжин ажилласан Зэвсэгт хүчний 256-р ангийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэе.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна