/ "УРЛАГИЙН ЗАСАЛ" КАРАОКЕ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

"УРЛАГИЙН ЗАСАЛ" КАРАОКЕ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, алба хаагчдын стрессийг тайлах зорилгоор алба хаагч, гэр бүлүүдийн дунд "Урлагийн засал" караоке тэмцээнийг 2019.05.31-ний ѳдѳр Цагдаагийн газрын гэр бүлийн зөвлөлтэй хамтран зохион багуулав.

Уг тэмцээнд 7 баг 4 төрлөөр оролцсоноос "Тэргүүн" байрыг Уянга сум дахь цагдаагийн тасгийн А.Түмэнжаргал ахлагчтай "Найман нуур" баг шилжин явах цом, Цагдаагийн газрын "Баярын бичиг" мѳнгѳн шагналаар, "Дэд" байрыг Шуурхай удирдлагын тасгийн Л.Мѳнхболд ахлагчтай "Мѳрдѳст шонхор" баг Star club-д 2 цаг үнэгүй дуулах эрхийн бичиг, Цагдаагийн газрын "Баярын бичиг" мѳнгѳн шагналаар, "Гутгаар" байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Г.Нямсүрэн ахлагчтай "Аялгуу" баг Цагдаагийн газрын "Баярын бичиг" мѳнгѳн шагналаар тус тус шагнагдав.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна