/ ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ...

ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ...

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон МУ-ын ЗХД-ийн зүйлт, заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.

Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчиллан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “"Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019" нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.

Өнгөрсөн онд уг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийт 10 цэгт 24 цагаар ажиллаж, нийт 35 мянга гаруй авто машиныг шалгаж, 27 мянга гаруй жолоочид сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч, 7 мянга гаруй зөрчил илрүүлжээ. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 нэгж буюу 10,1 хувь, хүний амь нас хохирсон 22 нэгж буюу 24 хувь, гэмтсэн хүн 32 нэгж буюу 39,6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад хөдөлгөөнд оролцогчдын 70-90 хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаао хэтрүүлэх, 97 орчим хувь нь хүүхдийн бууруу тээвэрлэх, 78 хувь нь шөнийн цагаар гэрэл шилжүүлдэггүй,, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох, баталгаагүй замаар явах зэрэг зөрчил хамгийн ихээр илэрдэг байна. Тиймээс орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх зөрчилүүдий гаргахгүй байхыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Тасгаас анхааруулж байна.

 “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээ 2019 оны 6-р сарын 15-аас 9-р сарын 25 хүртэл үргэлжлэх юм. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна