/ ХАМТЫН ХҮЧ аянг эхлүүлээд байна...

ХАМТЫН ХҮЧ аянг эхлүүлээд байна...

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярын үйл ажиллагаанд баяр нэмж, "Хангамж өргөө" ХХК-иас нэг гэр бүлд 60 сая төгрөгийн өртөг бүхий 1 өрөө байр бэлэглэх санал гаргасныг Цагдаагийн газрын удирдлага хэлэлцэж үзээд 2 алба хаагч, 1 ахмад ажилтанд тус бүр 20,0 сая төгрөгийн барилгын материал Хангамж өргөө" ХХК-р авахуулан, нийт 57,6 метр квадрат талбай бүхий 3 амины орон сууцыг алба хаагч нарынхаа дэмжлэг туслалцаанд тулгуурлан бусад аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотой барьж байгуулах болсон билээ.

Энэхүү ажилд тус газрын хамт олон "Нэг нь  нийтийн төлөөнийт нь нэгнийхээ төлөө" уриатай нэгдэн нийлж, байшин барих бүх үйл ажиллагаанд хамтын хүчээр оролцож байна.

Тухайлбал: Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамт олон Хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Цэдэн-Аюуш, бичээч цагдаагийн дэд ахлагч Б.Өнөрзул нарын байшингийн суурийг цутгалцан, шаланд тэгшилгээ хийж, даргын зөвлөлийн гишүүд тоосго зөөх машин техникээр туслан, Шуурхай удидлагын тасгийн хамт олон үйлчлэгч Д.Үнэнбатын байшингийн шалны дулаалгын хөөс, тор болон хоолны хонь авчирч өгсөн нь тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвэнээр тусал гэсэн хэлц үг биелэлээ олсон сонин содон бэлэг байв.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна