/ “ХОГГҮЙ ОРЧИН-ХӨГЖЛИЙН ЭХЛЭЛ”...

“ХОГГҮЙ ОРЧИН-ХӨГЖЛИЙН ЭХЛЭЛ”...

Ил задгай хог хаяхаас татгалзаж

Эрүүл орчин ногоон хөгжлийн төлөө
Эцэг өвгөдийн заншлыг улбаалан
“Эко Өвөрхангай”-г хамтдаа бүтээцгээе.

Хүн байгалийн харилцан шүтэлцээн хүйн холбоог эрхэмлэж ирсэн нүүдэлчин Монгол өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээн гол горхи, овоо, тахилга, гуу, жалга, нийтийн эзэмшлийн зам дагуух хог хаягдлыг цэвэрлэн байгальдаа ээлтэй амьдрахыг ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад УРИАЛЖ байна.

Буруу сонголт, буруу хэрэглээ, ухамсаргүй хандлага маань биднийг хог хаягдал үйлдвэрлэгч болгож байна.

Иймд “Эко орчин бүрдүүлэх” уриатайгаар аймгийн “Хүндэтгэлийн цагаан хаалга”-ны орчимын болон Арвайхээр хаалганы хог, хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагааг Цагдаагийн газрын алба хаагчид санаачлан шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Иргэн та эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд саад бэрхшээл болж буй хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвхи, зарчимч шаардлага чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж, хогоо аваад явна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна