/ ШИНЭ КОНТОРЫН БАЙРЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

ШИНЭ КОНТОРЫН БАЙРЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Тэртээ 1982 онд хилийн цэргийн 0119 дүгээр ангийн цэрэг эрс цагдаагийн хэлтсийн барилгыг барьж ашиглалтанд оруулсанаас өдгөө 37 жилийн дараа энэ цаг хугацаанд “Бат-Угсралт констракшн” ХХК 3 давхар 1750 м2 45 өрөө барилгыг барьж, бид намрын адаг сарын шинийн 22-ны билэгт сайн энэ өдөр шинэ конторын барилгын нээлттууз хайчлах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Билгүүн, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Засаг дарга Г.Ганболд, Цагдаагийн газрын удирдлага, ахмадын зөвлөлийн гишүүд болон бие бүрэлдэхүүн, Бат-Угсралт констракшн компаны захирал д.Баатарсүрэн болон хууль хяналтын байгууллага дарга, удирдлага, иргэд олон нийтийн төлөөлөл оролцов.


Төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хуулиар хэрэгжүүлэх үндсэн чиглэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр нэр төртэй зүтгэх нөхцөл боломжоор хангаж, “Бүтээлч-Өвөрхангай” хөтөлбөр, “Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулахад үнэтэй бөгөөд бодитой хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд, амар тайван Өвөрхангай нутгийн иргэд түмэн олондоо Цагдаагийн газрын удирдлага, хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.


Нээлтийн үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан 17 алба хаагч, ахмад ажилчдыг ЦЕГ-ын болон аймаг орон нутгийн шагналааар шагнаж, урамшуулсан юм.


Монгол төрийн цагдаагийн яруу алдар бадартугай.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна