/ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2019 оны эхний 09 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн гаралт 1,4 хувиар буурчзөрчлийн илрүүлэлт 26,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд тодорхой төрлийн өсөлттэй байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, олон нийтэд хууль эрх зүйн хэлэлцүүлэг, сургалт, сурталчлагаа, өдөрлөгийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү удаагийн сургалт, өдөрлөгийг урьд оны мөн үеэс 54,6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГазар, ОХБЦГХЗахиргаа, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, Бат-Өлзий сумын ИТХурал, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэсэг зэрэг 8 байгууллагатай хамтран "Хүрээлэн буй орчны эсрэг  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт өдөрлөг"-ийг энэ сарын 25-ны өдөр Бат Өлзий суманд зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдад үйлдэгдэж буй Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт, хохирол нөхөн төлөлт болон ойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, хууль бус мод бэлтгэл, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний талаар албаны хүмүүс мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг нь сонсож, хариулт өгөв.


Зөвлөгөөнд Бат-Өлзий, Хужирт сумдын 450 орчим иргэн, 20 орчим ойн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Мөн энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Өсвөр насны охидын халдашгүй эрх, хамтдаа хамгаалая, "Зөв хүн байх мэргэн ухаан" зэрэг сэдвээр сургалт оров.
Сургалтанд хамрагдсан иргэд, олон нийтэд хуулиар хүлээсэн иргэний эрх үүрэг болоод хууль эрх зүйн чиглэлийн сургалтсурталчлагааны гарын авлага, материал, зурагт хуудсыг тарааж, тэдний дунд "АХА" тэмцээнийг зохион байгуулсанаар иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн, төрийн байгууллагуудын хяналт шалгалт, хамтын ажиллагааны уялдаа холбоо нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт, өдөрлөг болов.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна