/ АРВАЙХЭЭР СУМЫН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТЫН 10 ПОСТ АЖИЛЛАЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮСЧИЛЭН ХААНА

АРВАЙХЭЭР СУМЫН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТЫН 10 ПОСТ АЖИЛЛАЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮСЧИЛЭН ХААНА

Өнөөдөр /2020.02.21/ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Засаг даргын 2020 оны А/79 дүгээр захирамж гарч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 10 пост гарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, холбогдох байгууллагаас ѳгч буй зѳвлѳмж сэрэмжлүүлэгийг хэрэгжүүлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна