/ НОЙТОН МОД ОГТОЛЖ 668 ШИРХЭГ ЦУУЛБАР УНЬ, ШИНЭС МОД ОГТОЛСОН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ НУТГИЙН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛЭЭР ШАЛГАЖ БАЙНА

НОЙТОН МОД ОГТОЛЖ 668 ШИРХЭГ ЦУУЛБАР УНЬ, ШИНЭС МОД ОГТОЛСОН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ НУТГИЙН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Тус аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг 2020 он гарсаар 16 бүртгэгдээд байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр /2020.04.21/ Тус аймгийн Бат-Өлзий сумын "Агуйт" гэх газраас иргэн Д нь хууль бусаар шинэс мод огтолж, 668 ширхэг цуулбар унь, мөн иргэн Ч, Ч нар нь 15 ширхэг шинэс модыг хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Хэрэв та энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл.
Хууль хусаар мод бэлтгэх
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас #долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна