/ "ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" НАР ХҮН БҮР СЭРГИЙЛЭГЧ БАЙХЫГ ЗӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА

"ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" НАР ХҮН БҮР СЭРГИЙЛЭГЧ БАЙХЫГ ЗӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл 15.1.4, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/55 дугаар тушаалаар "Хүүхэд хамгаалагч" төсөл 2 дахь жилдээ хэрэгжин улсын хэмжээнд хүүхэд хамгаалагч нар ажиллаж байгаа билээ.
Тус аймагт ажиллаж байгаа хоёр хүүхэд хамгаалагч хүүхдийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон нийтийн газар, тоглоомын талбай болон хүн олноор цугларсан газруудаар эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.


Мөн халдвар цар тахлын үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гудамж талбай, олон нийтийн газар, худалдаа үйлчилгээний төвөөр дагуулж явахгүй байхыг зөвлөн иргэд, олон нийтийг маскаа зүүхийг уриалав.

Халдварт цар тахлын үед та хүүхдэдэ тавих хараа хяналтаа сайжруулаарай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна