/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАДЫН ЗӨВЛӨЛ “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ЗӨВЛӨЛ”-ӨӨР ШАЛГАРЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАДЫН ЗӨВЛӨЛ “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ЗӨВЛӨЛ”-ӨӨР ШАЛГАРЛАА

 

Цагдаагийн газраас түүхт 80 жилийн ойгоо угтаж 2019 онд алба хаагч, ахмад ажилтан, хүүхэд багачууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн дунд урлаг, спортын олон төрөлт уралдаан, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.
Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн газрын ахмадын зөвлөлөөс олон ажлуудыг санаачлан зохион байгуулсаны нэг аймгийн хэмжээнд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх, залуу хойч үедээ зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Ахмадаасаа суралцъя" урлагийн бага наадмыг хоёр үе шаттайгаар бүсчлэн зохион байгуулж, шилдэгүүдээ тодруулан алдаршуулсан нь ахмадуудын талархалыг хүлээсэн томоохон ажил болсон байна.
Дээрх ажил арга хэмжээг аймгийн Ахмадын хорооноос үнэлж цагдаагийн газрын ахмадын зөвлөлийг 2019 оны “Аймгийн тэргүүний зөвлөл”-өөр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Цагдаагийн газрын хамтын олныхоо өмнөөс тэргүүний зөвлөлөөр шалгаргасан ахмадын зөвлөлдөө талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энхийн эрхэм жаргалыг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна