/ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 11 ХҮҮХЭД ХОХИРСОН

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 11 ХҮҮХЭД ХОХИРСОН

2020 оны эхний 04 сарын байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэг 3 бүртгэгдсэн урьд оны мөн үеэс 1 хэргээр өссөн. Харин гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон 9 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оны мөн үеэс 54,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүүхэд гэмт хэрэгт хохирч байгаа хэргүүдийг өнгөөр нь авч үзэхэд Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт 1, хуулийн 11-р бүлэг: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 4, хуулийн 12 дугаар бүлэг:Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 5, хуулийн 27 дугаар бүлэг: Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэгт 1 нийт 11 хүүхэд гэмт хэргийн улмаас сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон байна.
Дээрх судалгаанаас харахад Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлгийн хэрэг буюу Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 40 орчим хувийг эзлэж байна.
Өчигдөр жижүүрийн дуудлага хүлээн авах 102 дугаарын утсанд “Иргэн Х-с манай хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна” гэх мэдээлэл ирсэн байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гудамж талбай, олон нийтийн газар, тоглоомын талбай болон хүн олноор цугларсан газруудаар ганцаар нь явуулахгүй байж, хүүхдийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна