/ Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 760 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 760 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв

 

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 04 дүгээр сарын байдлаар зөрчлийн 1488 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 24,7 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн зөрчлийн 1008 буюу 67,7 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргажээ.
Бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан болсон #архи хэмээх гашуун ундаа хэрэглэсэний улмаас 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бол 760 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг алба хаагчид эргүүл, хяналт, шалгалтаар илрүүлж, тэднийг учирч болзошгүй эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг нь хамгаалсан байна.

Иймд иргэн та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Kennith:
164.92.156.61
https://rocketqueen-1.win/
2024-03-05 12:31:39
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна