/ “Аюулгүй орчин-Амьдралын баталгаа” аяны хүрээнд хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулагдаж байна

“Аюулгүй орчин-Амьдралын баталгаа” аяны хүрээнд хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулагдаж байна

Тус газраас Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Аюулгүй орчин-Амьдралын баталгаа” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж буй “Их Богд”, “Тулгуур оргил” ХХК-ын үйл ажиллагаатай танилцан хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулахаар албан мэдэгдэл өгч, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөв.


Иймд барилгын болон бусад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага ажилтаны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

 

Хүний эрүүл мэндэд болгоомжгүй гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна