/ ҮЕР УС, МӨНДӨР, НӨӨЛӨГ САЛХИНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

ҮЕР УС, МӨНДӨР, НӨӨЛӨГ САЛХИНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

 

Улсын хэмжээнд энэ оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 47 удаагийн тохиолдлоор 34 хүн усанд осолдож /хүүхэд 8, насанд хүрсэн 26/ амь насаа алдсан байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгуулагуудаас мэдээллэж байна.

Иймд иргэдмалчиджолооч та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, үер усны аюулын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна