/ ХУГАЦААНЫ ЦОЛ, ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨ МЕДАЛИАР АЛБА ХААГЧИД ШАГНАГДАВ

ХУГАЦААНЫ ЦОЛ, ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨ МЕДАЛИАР АЛБА ХААГЧИД ШАГНАГДАВ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/552 дугаар тушаалаар хугацааны "цагдаагийн дэд хурандаа" цолоор Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Анчинхүү, хугацааны "цагдаагийн ахмад" цолоор Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Чойжил, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэн, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин нар, хугацааны "цагдаагийн ахлах дэслэгч" цолоор Бат-Өлзий сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Пүрэвдорж, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Ганбаатар нарыг, “Цагдаагийн албаны төлөө” I, II, III медалиар нэр бүхий 15 алба хаагч шагнагдав.
Цол, шагнал шагнагдсан алба хаагч нартай баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна