/ ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН !!

ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН !!

2020.07.10-ны өглөө 05 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Тoyota Аlion маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн Дулааны хавтгай гэх газарт онхолдож зорчигч "О" 30 настай эмэгтэй амь насаа алдсан байна.
Тухайн ослын шалтгаан нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүсээ хэрэглээгүйн улмаас тээврийн хэрэгсэлээс 10 метрт шидэгдэж амь насаараа хохирсон, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүй улмаас эрүүл мэндээрээ хүнд гэмтсэн. Харин тухайн машинд зорчиж явсан зорчигч хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан учир гэмтэл бэртэл бага авчээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн аялал зугаалгаар орон нутгийн замд зорчихдоо #хурдаа зөв тохируулж, хамгаалах бүсээ зүүж, хүн болон ачаа хэтрүүлж тээвэрлэхгүй байхад онцгой анхаарна уу !!!
Мөн орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгааг анхаарч, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөндөө оролцохыг сэрэмжлүүлж байна.
Буцах гэж ЯАРААД ЯАХАВ ДЭЭ!!!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна