/ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЯНУУДЫГ ДҮГНЭЖ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЯНУУДЫГ ДҮГНЭЖ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай", "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүд 2018-2020 оны хугацаанд хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрүүдийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд "Камержуулалт 1", "Архидалтгүй_нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага", "Яг одоо татгалзъя" аянуудыг тодорхой хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлсэн.
Зохион байгуулсан аянг дэмжиж идэвхтэй оролцож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бүтээлч ажлуудыг санаачилан үр дүнтэй хэрэгжүүлсэн сум, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн шагналыг /2020.07.09/-ны өдөр гардуулан өгөв. Үүнд:
"Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага аян"-ны "Тэргүүн байр"-ыг аймгийн Биеийн тамир спортын газар, "Дэд байр"-ыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, "Гутгаар байр"-ыг Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон тус тус #Өргөмжлөл_мөнгөн шагналаар,
"#Яг_одоо_татгалзъя" аяны "Тэргүүн байр"-ыг Бат-Өлзий сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, "Дэд байр"-ыг Боловсрол соёл урлагийн газар, "Гутгаар байр"-ыг Мэргэжлийн хяналтын газрыг хамт олон тус тус #Өргөмжлөл_мөнгөн шагналаар,
"Камержуулалт 1" аяны сумдаас "Тэргүүн байр"-ыг Сант сумын Засаг даргын тамгын газар, "Дэд байр"-ыг Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газар, "Гутгаар байр"-ыг Тарагт сумын Засаг даргын тамгын газар,
аж ахуй нэгж байгууллагаас "Тэргүүн байр"-ыг Түшиг Говь хангай ХХК, "Дэд байр"-ыг Хархорум музей, "Гутгаар байр"-ыг Арвайхээр сумын 6-р дугаар цэцэрлэг,
Аяны тусгай байрыг Бат-Өлзий сумын Засаг дарга М.Жамъяншарав, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин, "Алтан шар зам" зоогийн газар, "Арвайн-Ундраг" хүнсний дэлгүүр, аяны үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр ханган үр дүнтэй ажилласан Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Батпүрэв, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.Мягмарсүрэн нарыг тус тус Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Удахгүй Камержуулалт-2 аянг аймгийн Засаг даргын А/282 дугаар захирамжаар 2020 оны 08 дугаар сарын 1-ний өдрөөс #эхлүүлнэ.
Иймд иргэний нийгмийн хариуцлагын хүрээндээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд бүтээлчээр санаачлагатай оролцсон бүх байгууллагын дарга, удирдлага, хамт олон, иргэддээ #талархал илэрхийлье.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна